Шарль Огюстен де Кулон
Шарль Огюстен де Кулон (Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value)., * 1736 оны зургаадугаар сарын 14-нд Ангулемд; † 1806 оны наймдугаар сарын 23-нд Парист) — Францын нэрт цэргийн инженер, физикч, цахилгаан статикийг үндэслэгч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Кулон 25 настайдаа Парисын цэргийн инженерийн сургууль төгсөж насан туршдаа армид алба хаахдаа физикийн шинжлэх ухааныг сонирхож нөр их хөдөлмөрлөсний дүнд хэд хэдэн шинэ нээлт хийжээ.[1]
Кулон торгон болон металл утсыг эрчилж шинж чанарыг нь судлан, уян харимхай биеийн мушгиралтын хуулийг гаргахын сацуу биеийн өнхрөх, гулсах үеийн үрэлтийн хуулийг гаргажээ. Цаашид цахилгааны шинж чанарыг судлахад анхаарлаа хандуулж, 1785 онд өөрийн зохион бүтээсэн багажийг ашиглан туршилт хийсээр цахилгаан статикийн үндсэн хуулийг нээжээ. Энэ нь хожим "Кулоны хууль" хэмээн алдаршсан юм.
Тэрээр бас бодисын соронзон, соронзлогдох чанарын талаар таамаглал дэвшүүлж, улмаар соронзлогдох процесст тухайн бодисын молекулууд туйлширдаг гэсэн чухал дүгнэлт хийсэн байна. Кулон соронзон хэмжигч багаж магнетометр (1785) зохион бүтээснээс гадна шингэний үрэлтийг түүний дотор хийсэн дүүжингийн хэлбэлзлийн сааралтаар тодорхойлох, хэлбэлзлийн хурдаас хэрхэн хамаарах талаар олон сонирхолтой туршилт хийж үр дүнд хүрсэн байдаг байна.[1]
Нэрт физикч 70 насандаа Парис хотод нас нөгчсөн бөгөөд алдрыг нь мөнхжүүлж Олон улсын хэмжлийн нэгжийн (СИ) цахилгааны тоо хэмжээний нэгжийг түүний нэрээр нэрлэхийн сацуу Эйфелийн цамхагийн нэг давхарт /нийт 72 алдартны нэрс байршсан байдаг/ сийлжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Онол (1821)
- Эрдэм шинжилгээний бүтээлүүд (1884)
- Францын үндэсний төв номын сан Кулоны дурдатгал.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Энэ өгүүллийг одоо нийтийн өмч болсон дараах эх сурвалжаас авсан болно: Чисхольм, Хью, ed. (1911), Британника нэвтэрхий толь (11 ed.), Кэмжбриж Их Сургуулийн хэвлэлийн газар