Шар нүдэт оцон шувуу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шар нүдэт оцон шувуу
Yellow-eyed Penguin MC.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 EN.svg
Ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Spheniscidae
Төрөл: Megadyptes
Milne-Edwards, 1880
Зүйл: M. antipodes
Латин нэр
Megadyptes antipodes
(Жак Бэрнард Омброн & Оноре Жакино, 1841)

Шар нүдэт оцон шувуу (Megadyptes antipodes) нь Шинэ Зеландаас гаралтай оцон шувуу юм. Бусад оцон шувуудын адил загасан тэжээлт болно. Энэ зүйл нь Шинэ Зеландын өмнөд арлуудаар тархан амьдардаг. Өдгөө ховордон устах аюулд ороод байгаа бөгөөд нийт 4000 байна. Шар нүдэт оцон шувуу нь одоо амьдарч буй бүх оцон шувуудын дотор хамгийн эртнийх байх магадлалтай.

Гадаад төрх[засварлах]

Энэхүү оцон шувуу нь томдуу биетэй, дундажаар 75 см өндөр, 6.3 кг жинтэй. Биеийн жин нь жилийн турш өөрчлөгдөх ба өд сөд нь гуужихаас өмнө 7-8 кг, гуужисны дараа 5-6 кг болдог. Нэрнийхээ дагуу шар нүдтэй ба нүүр, толгой нь цайвар шардуу байна. Эрүү, нуруун хэсэг нь бордуу бараан өнгөтэй. Шар нүдэт оцон шувуу 20 наслах ба эр нь илүү удаан насалдаг аж.

Галлерей[засварлах]


Гадаад холбоос[засварлах]