Шүдлэг хошоон

Шүдлэг хошоон

Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Fabales
Овог: Буурцагтан
Дэд овог: Цэцэгт буурцагтан
Бүл: Хошоонгор
Төрөл: Хошоон
Зүйл: Шүдлэг хошоон
Латин нэр
Melilotus dentatus
(W. et K) Pers.


Шүдлэг хошоон (Латин: Melilotus dentatus (W. et K.)) нь буурцагтны овгийн, өвслөг, хоёр наст, хошооны төрлийн нэгэн зүйл ургамал.[1]

Сорт[засварлах | кодоор засварлах]

Сэлэнгэ-1[засварлах | кодоор засварлах]

Шүдлэг хошооны Сэлэнгэ-1 сортын таримал хувилбарыг, МААЭШХ-д Д.Алимаа, Ц.Ариунболд, Ч.Мөнхбат нар, нутгийн дээжүүдээс шалгаруулан бөөнийн сонголтын аргаар гарган авч, 2014 онд Улсын сорт сорилтын зөвлөлд бүртгүүлсэн.[2]

Морфологийн шинж[засварлах | кодоор засварлах]

Шүдлэг хошоон нь хоёр наст, хөгжлийн хэмээр хоёрдмол хөгжилтэй, өөрөөр хэлбэл өвөлжих ба зусах найлзуур үүсгэдэг, буурцагт ургамал. Хошоон нь амьдралын анхны жилдээ тарьснаас хойш 45-50 хоног ургалт нь үргэлжлээд 4-5 найлзууртай, 20.5 - 23.0 см өндөртэй салаалалтын үе шатандаа өвөлжилтөнд шилжинэ. Амьдралынхаа 2 ба дараагийн жилүүдэд хаврын сэргэн ургалтаас цэцэглэлт хүртэл 40 - 45 хоног, үр боловсролт хүртэл 106 - 110 хоног ургалт нь үргэлжилэх ба 70.0 - 76.0 хувийн өвөлжих чадвартай.

Иш босоо хэлбэртэй цэцэглэлтийн шатандаа 100-125 см өндөр ургадаг, хажуугийн ишний тоо 13-15 ш, цайвар ногоон өнгөтэй, зайдмын тоо 14-15 , урт нь 6,7 см

Навч нь гурвалсан, нийлмэл, навчны дагавар юлдэрхүү, суурьтай шүдэрхэг навчинцар, гонзгойвтор, зөвхөн нэг талдаа 15-20 шүдтэй, навчны урт 2.4 см, өргөн 0.6 см, талбай 0.9 см2.

Цэцэг нь тод шар өнгөтэй, цилиндр хэлбэртэй, нэг ишин дээр 42-47 ш цэцэг байрлана, урт 8.6 мм.

Буурцаг нь гонзгойвтор нумарч тахийсан шилбэн дээр унжиж байрладаг, бор шаравтар торлог үүртэй.

Бутны үрийн ургац 11.6 - 13.0 г. 1000 үрийн жин 1.9 - 2.0 г. Шүдлэг хошоон нь оройн болцтой, налалтанд тэсвэртэй. Бутан дахь нийт буурцагийн 90-95 хувь боловсрох үедээ асгардаг.

Ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Нялх үед бүх төрлийн мал жигд сайн иддэг ба цэцэглэлтийн үеийн хуурай бодист 9.51 хувь уураг, 31.7 хувь эслэг агуулдаг тэжээлийн ургамал. 1 кг өвсөнд 8.5 MJ солилцолын энерги, 54 г уураг агуулагдана. Цагаан ба шар хошоонтой нэгэн адил, тариалангийн талбайд ногоон бордуур, бүрхүүл ургамал байдлаар тариалж хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулахад ашиглагдах боломжтой.

Ногоон бордуур[засварлах | кодоор засварлах]

Ногоон бордуурын тухай эндээс үзнэ үү!

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Retrieved 2017-02-06.
  2. [1], МААЭШХ

Ном зохиол[засварлах | кодоор засварлах]

  • Neltje Blanchan (2005). Wild Flowers Worth Knowing. Project Gutenberg Literary Archive Foundation. {{cite book}}: Text "Blanchan, Neltje" ignored (help)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Melilotus dentatus – Викимедиа дуу дүрсний сан