Эдуард Сновден

Edward Joseph Snowden

Эдуард Жозеф Сновден (Англи: Edward Joseph Snowden - 1983 оны 6 сарын 21-нд төрсөн) нь АНУ-ын иргэн компьютерийн техникч мэргэжилтэй, албан ёсны боловсрол эзэмшээгүй, өмнө нь АНУ-ын Тагнуулын Төв Газарт техникч хийж байсан бөгөөд 2013 оны 6 сард иргэдийг хууль бусаар чагнан мөрдөх АНУ-ын засгийн газрын ажиллагааг нийтэд дэлгэсэн хүн юм. Тэр Хавай дахь Бүз Аллен Хамильтон компанийн холбооны засгийн газарт үйлчилгээ үзүүлж байсан Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн салбар сүлжээнд иргэдийн яриа ба интернэтийн харилцааг бүтнээр нь хурааж бичигч тагнуулын сүлжээний ажилтан байхдаа хэсэг бичлэгийг хуулан авч 2013 оны 5 сард Хонконгод эрүүл мэндийн шалтгаанаар дүрвэн гарч, Их Британийн Гардиан болон АНУ-ын Вашингтон Пост сонинуудад хандаж мэдээллийг дэлгэжээ.

Мэдээллийн үнэлгээ[засварлах | кодоор засварлах]

Сновденд хадгалагдаж байгаа АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн мэдээлэл нь асар өндөр нууцлалтай ба тэр мэдээллийг кодолж хувиргаад гадны хэд хэдэн хүнд дамжуулсан түүний аюулгүй байдалд ямар нэг юм учирхад тэр мэдээлэл олон улсад тархаж АНУ-ын түүхэнд байгаагүй маш хүнд нууцлалууд задрах болно гэж анх мэдээллийг задалсан Гардиан сонины сурвалжилагч Глен Гринволд 2013 оны 7 сарын 13-нд мэдэгдлээ. [1]

Мөн одоогоор Бразилд байрлаж байгаа Глен Гринволдын байрнаас саяхан зөөврийн компьютер нь алдагджээ.

Улс төрийн орогнол[засварлах | кодоор засварлах]

2013 оны 8 сарын 1-нд ОХУ-ын цагаачлалын албанаас Сновденд Орост нэг жил түр оршин суух эрхийг олгож, Сновден онгоцны буудлаас гарах боломжтой болжээ. Тэрээр одоогоор Москва дахь ойр холбоотон америк иргэний байранд нууцлаг байдалд оршин суугаа бөгөөд Оросын цөөнгүй компаниас ажилд авах санал хүлээн авчээ.

Бичлэг[засварлах | кодоор засварлах]

  1. Эдвардын 2014-03-14-нд ТЭД -д уншисан лекц.
  2. Эдвардын 2014-03-10-нд хийсэн ярилцлага.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. http://worldnews.nbcnews.com/_news/2013/07/13/19458776-snowden-has-information-that-could-be-the-uss-worst-nightmare-journalist-says Сновденд байгаа мэдээлэл нь АНУ-ын хамгийн төсөөлшгүй аймшиг байх болно