Эмпайр-Стейт-Билдинг
Эмпайр-Стейт-Билдинг Lua error in Module:Lang at line 1169: attempt to index field 'engvar_sel_t' (a nil value). | |
---|---|
Үндсэн мэдээлэл | |
Газар нутаг: | Нью-Йорк хот |
Барьсан хугацаа: | 1930–1931 |
Нээлт: | 1931 оны тавдугаар сарын 1 |
Статус: | Барьж дууссан |
Барилгын хийц: | Ар деко |
Архитектор: | Уилльям Ф. Лэмб |
Архитекторууд: | Шрив, Лэмб ба Хармон |
Ашиглалт/хууль эрх зүй | |
Ашиглалт: | Албаны өрөө, алсыг харагч цамхаг, харилцаа холбоо |
Эзэмшигч: | Тони Малкин[1] |
Техникийн мэдээлэл | |
Өндөр: | 381 м |
Дээд үзүүр хүртэлx өндөр: | 443,2 м |
Дээвэр хүртэлx өндөр: | 381 м |
Хамгийн дээд давхар: | 373 м |
Зэрэг (өндөр): | 3-р байр (Нью-Йоркод) 5-р байр (АНУ-д) 24-р байр (дэлхийд) |
Давхар: | 102 |
Цахилгаан шат: | 73 |
Ашиглалтын талбай: | 208.000 м² |
Барилгын материал: | Даацын хийц: Ган; Гадна хийц: Шил, шохойн чулуу, боржин |
Барилгын өртөг: | 40,9 сая Америк доллар[2] өнөөдөр: 685 сая $ (2020 он) |
Хаяг | |
Хаяг: | 350 Fifth Avenue |
Шуудангийн дугаар : | NY 10118 |
Хот: | Манхэттен, Нью-Йорк хот |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс |
Эмпайр-Стейт-Билдинг нь Нью-Йорк хотод орших барилга юм. Энэхүү зиккурат буюу дээшлэх тусмаа нарийсч шаталсан цамхаг хэлбэртэй Арт деко хэв маягийн барилга нь 1931 онд баригджээ. Шрив, Ламб ба Хармон Асссошиэйтс (Shreve, Lamb & Harmon Associates) компани зураг төслийг нь гаргасан байна. 102 давхар, 381 м өндөртэй энэ барилга телевизийн антентайгаа 443,2 м хүрдэг. 1931 онд Крайслер Билдингээс халааг нь авснаар дэлхийн хамгийн өндөр байшин байсан бөгөөд 1972 онд Дэлхийн Худалдааны Төвийн (World Trade Center) барилгад халаагаа өгснөөр хамгийн өндөр гэх тодотголоо алджээ. Харин 2001 оны 9 сарын 11-нд Дэлхийн Худалдааны Төвийн барилга террорист халдлагад өртсөнөөр одоо Нью-Йоркийн хамгийн өндөр барилга хэвээр байсаар байна. Эмпайр-Стейт-Билдинг нь Нью Йоркийн уран барилгын голлох барилгуудын нэгд зүй ёсоор багтдаг юм. Орой дээрх цамхгийг тухайн үеийн үйл явдал болон тэмдэглэлт баяр ёслолд тохируулан өөр өөр өнгөөр гэрэлтүүлдэг. Түүхийн хуудас сөхвөл мананд төөрсөн америкийн Б-25 бөмбөгдөгч онгоц 1945 оны 7 сарын 28-нд уг барилгыг мөргөж онгоцны жолооч нар гурвуулаа 79-р давхарт байсан 11 хүний хамт амь үрэгджээ. Гэвч барилгын даац чанар алдагдсангүй. Барилгын хохирол 1 сая доллар болсон байна. Мөн 1951 онд шинээр бий болсон Чехословакийн Чөлөөт Европ Радио түр хугацаагаар байрлаж байсан байна. Кинг Конг хэмээх аварга бич тэнгэр баганадсан өндөр байшин руу авирч гараад амиа алдаж байгаа тухай кинонд гардаг байшин нь энэхүү Эмпайр-Стейт-Билдинг юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ „Das Empire State Building wird umgekrempelt“; Welt am Sonntag Nr. 89 vom 17. Oktober 2010, S. 89,91.
- ↑ History 1900s: Empire State Building