Эрдэнийн товч
Эрдэнийн товч, бүтэн нэрээрээ Хаадын үндэсний Эрдэнийн товч гэсэн нэртэй Монголын түүxийн томоохон зохиолуудын нэг. 1662 онд Ордосын Саган сэцэн хунтайж зохиосон.
Эрдэнийн товч зохиол бичигдэж дуусаагүй байх үеэсээ Монголын язгууртнуудын дунд түгэн дэлгэрч уншсан хүн түүнийг хуулан тарааж байжээ.Тийм ч учраас одоо Хаадын үндэсний Эрдэний товч оршвой гэж бичсэн хуулбар маш олон янзаар байдаг. Халх, Ойрад болон Өвөр Монголын олон чуулганд Эрдэнийн товчийн хуулбар байна.
1962 онд Эрдэнийн товчийг бүх нийтэд зориулан хэвлэж гаргасан. Эрдэнийн товчийн олон янзын хуулбар хоорондоо зөрүүтэй байдаг. Тийм учраас аль нь жинхэнэ эх вэ гэдгийг тодруулах боломж багатай. Монголын эрдэмтэн Насанбалжир Эрдэнийн товчийг хэвлэхдээ 4 янзын дэвтрийг харьцуулан зэрэгцүүлж хэвлүүлсэн байна. Өвөр монгол, Монгол улсаас гадна Манжаар бичсэн Эрднийн товч бас байдаг.
Түүхэн бичлэгүүд
[засварлах | кодоор засварлах]Саган сэцэн Эрдэнийн товчийг бичихдээ 7 зүйлийн дэвтрийг гол болгон ашигласан. Үүнд:
- Утгат чухал хэрэглэгч хэмээх судар
- Гайхамшиг үзэгдэхүй цэцгийн цоморлиг нэрт шастир
- Чанар, шалтгаан, үндсийг ухуулагч улаан дэвтэр
- Шарав хутагын зохиосон хаадын үндэсний тууж
- Эрдэмтний сэтгэлийг гийгүүлэхүй цэцэглэгт хэмээх Хятад шастир
- Эрхэм дээд Чигарава хааны байлгасан номын цагаан түүх
- Шар тууж
Энэ 7 зохиолоос 1,6,7 нь одоо олддог. Нөгөө 4 нь байдаггүй. Саган сэцэнд Цагаан түүх хадгалагдаж байсан бололтой. Тийм ч учраас түүнийг нилээн түлхүү ашигласан. Өөрөө бага байхдаа эрдэмтэн мэргэдийг дагаж олон судар, тууж уншиж ойлгосон, xожим нь Эрдэнийн товчийг бичихдээ бага залуудаа олж авснаа ашигласан гэж үздэг. Зохиолын эхлэл нь галав ертөнц тогтсоноос эхлээд Манж Чин улсын Энх амгалангийн хааны анхдугаар он /1662 он/ хүртэл хугацааг хамруулан бичсэн байна.
Эрдэнийн товчийн гол агуулга нь:
- Галав ертөнц тогтсон, хүн амьтан үүссэн
- Энэтхэг, Төвдийн хаадын язгyyр бурхны шашны түүх
- Монголын хаад бурхны шашныг дэлгэрүүлсэн түүх
- Мин улс, Манж Чин улсын түүхийн товч
Алдаатай контент
[засварлах | кодоор засварлах]Эрдэнийн товчоо Энэтхэг, Төвөд, Монголын гарал үүслийг тухайн үеийн буддын шашны үзэл баримтлалын дагуу будлиантуулжээ.[1][2] Түүнчлэн Хубилай хааны удмын бус Монголын хэд хэдэн хаадын тухай номонд оруулаагүй бөгөөд хаадын харилцаанд алдаа дутагдал их бий.[3]
Гадаад хэлэнд хөрвүүлэгдсэн нь
[засварлах | кодоор засварлах]Хамгийн анх баруунд буюу Герман хэлээр Чехийн санваартан Исаак Яков Щмидт хөрвүүлж 1829 онд хэвлүүлжээ. Хожуу үеийн Жон Крюгэрийн англи хэлээрх орчуулга нь Хаадын эрдэнийн товчоо: 1662 он хүртэлх Зүүн Монголчуудын түүх (The Bejeweled Summary of the Origin of the Khan: A History of the Eastern Mongols to 1662) гэдэг нэртэйгээр хэвлэгджээ.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- (Монгол хэлээр) Х.Баттөрийн блог: Эрдэнийн эрхи