II Густав Адольф

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
II Густав Адольф
Шведийн хаан
Gustav II of Sweden.jpg
Хаанчлал 1611 оны 10 сарын 30 – 1632 оны 11 сарын 6
Хаан ширээнд
суусан
1617 оны 10 сарын 12
Төрсөн 1594 оны 12 сарын 9
Төрсөн газар Тре Кронор ордон, Швед
Нас барсан 1632 оны 11 сарын 16 (37 насалсан)
Нас барсан газар Лүтцен, Саксоны электорат
Оршуулсан Риддархолмен сүм, Стокхольм
Өмнөх хаан IX Чарльз
Дараагийн хаан Кристина
Хань Бранденбургийн Мариа Элеонора
Хааны удам Кристина
Хааны овог Васагийнхан
Хааны уриа Cum Deo et victribus armis
("Бурхан болон зэвсгийн хамтаар ялна")
Эцэг IX Чарльз
Эх Холстайн-Готторпийн Кристина

II Густав Адольф (шве. Gustav II Adolf, 1594 оны 12 сарын 9 – 1632 оны 11 сарын 6), буюу Густавус Адольфус, мөн Густавус, Агуу Густавус, Агуу Густав Адольф (шве. Gustav Adolf den store нь Шведийн парламентаас 1634 онд баталсан албан ёсны нэр болно) нь Шведийн эзэнт улс (буюу Stormaktstiden – "Агуу хүчний эрин")-ыг үндэслэж, Шведийн Алтан үеийн суурийг тавьсан хаан юм. Түүнийг Шведийн хаан ширээнд сууж байсан 1611–1632 он нь Гучин жилийн дайны үе байсан бөгөөд тэрээр Европ дахь улс төр, шашны хүчний тэнцвэртэй байдлыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж байлаа. Түүний хамгийн тод тэмдэглэгдэх цэрэг дайны ялалт нь Брайтенфелдийн тулалдаан (1631) юм. Сайтар зэвсэглэж, сайн сургуулилсан анги нэгтгэлүүд нь засгийн газраас цалинг нь цаг тухайд нь олгож байсан тул урамтай байлддаг байсан, тиймээс ч Густав Адольф Европын нөлөө бүхийн удирдагчдын нэг болж чадсан боловч харамсалтай нь 1632 онд тулалдааны талбарт амь үрэгджээ. Түүнийг амь үрэгдсэний дараа шадар туслах, язгууртан Аксел Оксенстиерна (1583–1654) түр зуур төр барьж байв.

Түүний төр барьж байх жилүүд нь зогсоо чөлөөгүй дайн тулалдаанаар дүүрэн байсан бөгөөд тэрээр хааны хувиар 1611 оноос (17 настайгаасаа) эхлэн 1632 онд тулалдааны үеэр алагдах хүртлээ армиа удирджээ. Швед нь бүс нутгийн нөлөө бүхий орноос Европын агуу хүчит орнуудын тоонд багтаж, Европын үлгэр жишээ засгийн газар гэгдэж байв. Швед улс түүний засаглалын үед хэдхэн жилийн дотор газар нутгийн хэмжээгээрээ Европт Орос, Испанийн дараа гуравдугаарт орох болтлоо томорч чаджээ. Зарим хүмүүс түүнийг "орчин үеийн тулааны урлагийн эцэг"[1], мөн орчин үеийн анхны агуу генерал гэдэг. Тэрээр Швед болон Протестантуудаас Леннарт Торстенссон нарын олон арван шилдэг удирдагчдыг халамжилж байсны хүчинд Густав Адольфыг нас барсны дараа ч тэдгээр шилдэг жанжид дайснуудаа ялж, хил хязгаараа өргөтгөн, эзэнт гүрнийхэээ хүч чадлыг удаан хугацаагаар хадгалж чадсан билээ.

Түүнийг хөрш зэргэлдээ улсынхан нь "Алтан хаан" , "Умрын арслан" гэх зэргээр өргөмжилдөг байлаа. Өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн талбай Стокхольм, Гётеборг, Сундсвалл хотуудад байдгаас гадна АНУ-ын Миннесота муж улсын Сент-Петер хотод байх Лютераны коллеж (Густавус Адольфус Коллеж) Шведийн хааны нэрээр нэрлэгдсэн байдаг.

Эшлэл[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Агуулахад байгаа «II Густав Адольф» зургийн цомог