MC Collection

MC Collection
хамтлаг

Зүүнээс баруун: MB, Buka, Maara.
Товч танилцуулга
Үндсэн нэрMC Collection
Бүрдсэн газарУлаанбаатар
Дуулдаг хэлМонгол
УрсгалHip hop, R&B
Танил үе2007 оноос хойш
ХөтөчHarchu Entertainment
Гишүүн (3)Buka, Maara, MB

Хамтлагаас гарсан гишүүд

Tseku, Soko, Nayra

MC Collection хамтлаг нь Монгол улсын Улаанбаатар хотоос гаралтай хипхоп хамтлаг юм.

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

  • Хамтлагийн ахлагч: Өлзийбат овогтой Бум-эрдэнэ (Buka)
  • Хамтлагийн гишүүн: Ганболд овогтой Амарсүрэн (Maara)
  • Хамтлагийн гишүүн: Лхагвасүрэн овогтой Мандахбаяр (MB)


Түүх[засварлах | кодоор засварлах]

MC Collection хамтлаг 2007 оны 11-р сарын 01-ний өдөр 3 гишүүн болох Бука, Мандах, Амраа нарын бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж байсан юм. Тэд 2007 оны 12 сард “Sitsa Production” дээр анхны “Хэлж амжаагүй үгс” цомгийн бичлэгийн ажилд орж эхэлсэн юм. 2008 оны 02 сард “Хэлж амжаагүй үгс” цомгийн эхний дуунуудын нэг Солонго дуундаа анхны клипээ хийлгэж уран бүтээлээ залуусд хүргэж эхэлсэн бөгөөд Солонго дуу нь тухайн үедээ ТВ чатуудаар залуусын хамгийн их захиалганд орж сонгогдсон хит дуу болж байлаа. 2008 оны зун анхны “Хэлж амжаагүй үгс” цомгоо бичүүлж дууссан ба 10 сард Эцсийн удаа дуундаа клип хийлгэснээр тухайн үед шуугиан тарьж чадсан бүтээл болсон юм. Эцсийн удаа дуу нь бүх ФМ, ТВ чатуудаар олон долоон хоног тэргүүлж, сэтгүүл, сонины хит дууны жагсалтанд тогтмол орж байлаа. 2008 оны 11 сард Хүлээлт хэмээх дуу нь Эцсийн удаа дууны үргэлж клип болон цацагдаж нүүрээ нуусан хамтлагийн оргил үе үргэлжилсээр. 2008 оны 12 сард Цасан аяалгуу дууны клип хийж олны хүртээл болгосон. 2009 оны 02 сард анхны “Хэлж амжаагүй үгс” цомгийн өдөрлөг болж Hi-Fi CD shop-д тэднийг сонсдог залууст бэлэг барьж гарын үсэгтэй цомгоо борлуулж , СД борлуулалтаараа тэргүүлж байсан амжилтыг тогтоож байсан юм. Ердөө 2 сарын дотор эхний хэвлүүлсэн цомог дууссан бөгөөд дахин хэвлэлтэд явуулж борлуулалтаараа тухайн жилийн топ -10 цомгоор нэрлэгдэж байв. 2009 оны 04 сард тэдний хоёр дахь “Чамд хэлье” цомгийн эхлэл “Сурагч нас” дуундаа клид хийлгэж оюутан сурагчдад бэлэг барьсан билээ. 2009 онд анхны томоохон наадам болох UBS Мusic video awards-д хэд хэдэн төрөлд нэр дэвшиж оролцож байсан. 2010 оны 10 сард “Чамд хэлье” цомгийн Тэр л охинд дуу клиптэйгээр хүрч эхэлсэн цагаас залуусыг байлдан дагуулж чадсан уран бүтээл болсон. 2011 оны 03 сард “Чамд хэлье” цомог хэвлэлтээс ирж худалдаанд гарсан бөгөөд борлуулалтаараа топ - 10 цомгоор нэрлэгдэж байв. 2011 оны 04 сард “Чамд хэлье”цомгийн Цэглэе, 07 сард Нууцхан хайр, 09 сард Эцсийн удаа тэр л охинийг хүлээнэ зэрэг дуунуудын видео клипүүдийг гаргаж залуусын хүртээл болгосон. 2011 оны 10 сард UBS Мusic video awards-д нэр дэвшиж оролцсон. Гурав дахь бие даасан “Би чамд хайртай” цомгийн Уулзахсан, Мартаагүй, Чамайг санасан, зэрэг дуунууд нь залуусын хүртээл болон цацагдсан даруйдаа хит болж чадсан. 2015 оноос 7 жил уран бүтээлээ завсарласны дараа 2022 оны 11 сараас эргэн уран бүтээлдээ орж 2023 оны 1 сард Чамтай шинэ уран бүтээлээ гарган үзэгч сонсогчидтойгоо эргэн уулзсан. 4 сард I’m Sorry, 7 сард Амар байна уу, 2024 оны 1 сард Хайрын дурсамж нэртэй сингл үүдийг гаргаад байна.


Цомгууд[засварлах | кодоор засварлах]

  • 2009 он “Хэлж амжаагүй үгс” анхны цомог Sitsa production
  • 2011 он “Чамд хэлье” Harchu entertainmemt
  • 2014 он “Би чамд хайртай” Harchu entertainmemt
  • 2023 он "Чамтай" Harchu entertainment /comin soon/

Видео клипүүд[засварлах | кодоор засварлах]

  • 2007 он “Солонго”
  • 2008 он “Эцсийн удаа” Line entertainment
  • 2008 он “Хонхны дуу” Sitsa production
  • 2009 он “Хүлээлт” Line entertainment
  • 2009 он “Цасан аялгуу” А'plus studio
  • 2010 он “Сурагч нас” Line entertainment
  • 2010 он “Тэр л охинд” А'plus studio
  • 2011 он “Нууцхан хайр” А'plus studio
  • 2012 он “Цэглэе” А'plus studio
  • 2012 он “Сайнхүү” M Audio studio
  • 2012 он “Уулзахсан” Beta studio
  • 2014 он “Чамайг санасан” Beta studio
  • 2014 он “Мартаагүй” Beta studio
  • 2023 он "Чамтай" Beta studio
  • 2023 он “ I’m Sorry” Beta studio
  • 2023 он “Амар байна уу” Beta studio
  • 2024 он “Хайрын дурсамж” Sonos media

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 2015 он - Ө.Бум-Эрдэнэ /Buka/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 2016 он - Г.Амарсүрэн /Maara/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 2017 он - Л.Мандахбаяр /MB/ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]