Michel & Amazonka

Michel&Amazonka
Аж үйлдвэрийн салбарХувцас загвар
Үүсгэн байгуулагдсан2013
Үүсгэн байгуулагчЧ.Янжиндулам (Michel)
Ч.Нямханд (Amazonka)
Төв байрУлаанбаатар, Монгол Улс
Үйл ажиллагааны бүсХувцас загвар,

стайлинг үйлчилгээ, гадаад худалдаа,

үйлдвэрлэл
Удирдах хүмүүсMunkhjargal Choigaalaa

Michel Choigaalaa

Amazonka Choigaalaa
БүтээгдэхүүнHaute couture, Өдөр тутам, Толгойн чимэглэл, Цүнх
Ажилчид36
Цахим хуудасhttp://www.michelamazonka.com

Michel&Amazonka нь Монголын хувцасны брэнд бөгөөд эгч дүү дизайнер болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар тус брэндийг 2013 онд үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцсыг захиалгаар урладаг. Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-ын шилдэг дизайнер шагналыг гардан авсан.

Michel&Amazonka компаниа албан ёсоор 2014 оны 12 сард бүргүүлж 2015 оны 2 сараас эхлэн анхны 2 оёдолчноо ажилд авч эгч Ч.Мөнхжаргалыг захиралаар томилож үйл ажиллагаагаа эхэлсэн.

Үүсгэн байгуулагчид[засварлах | кодоор засварлах]

Michel[засварлах | кодоор засварлах]

Улаанбаатар хотноо 1986 онд инженер аав, эмч ээжийн 3 дахь хүүхэд нь болон мэндэлсэн тэрээр Цоо шинэ тоног төхөөрөмж бүтээдэг аав, үйлд уран ээжийнхээ нөлөөгөөр бага наснаасаа хувцас урлан бүтээхэд сонирхолтой хүүхэд байсан ба Хүүхдийн ордны Үнсгэлжин наадмаас гараагаа эхэлж байжээ.

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Michel-ийн дизайнерын анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан. Түүний авч байсан шагнал, урамшуулалыг дурдвал:

  • 1998 он- "Есөн эрдэм" тэмцээн-2 байр (Гоёлын даашинзаар)
  • 2002 он- "Үнсгэлжин тэмцээн"-3 байр (Авангард хувцсаар)
  • 2006 "Хаврын Гоёл" загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци
  • 2007 "Garson" зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци
  • 2011 “Winter flower” Үдшийн даашинзны коллекци
  • 2014 “ Fashion Asia Awards” Азийн шилдэг 5 загвар зохион бүтээгчээр (Pret-a-Porter ангилалд)

Amazonka[засварлах | кодоор засварлах]

Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 10 жилийн 18 дунд сургууль, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр тус тус төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006-2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загрварыг гаргасан хэрэглээ талын бүтээлүүдийг чадварлагаар хийж чаддаг.

Уран бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

  • 2010 RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн
  • 2011 Хаврын Гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци
  • 2012 Зуны хувцас загварын шоунд "Back to the Future" коллекци

Хамтын уран бүтээл[засварлах | кодоор засварлах]

Тус тусдаа өөрсдийн уран бүтээлийг туурвидаг байсан эгч дүүс 2013 оноос хамтарч уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд анхны уран бүтээл хамтарсан коллекцио Unique нэртэйгээр 2013 онд Улаанбаатарын загварын долоо хоногт танилцуулсан. Уг коллекцид дайчин дүр төрх грек ромын загвар хэрнээ үндэсний этник хэв загвар оруулж өгснөөрөө онцлог болсон. 2015 оны 6 дугаар сард ээлжит өөрсдийн уран бүтээлийг Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын тэнхимд толилуулсан байна.

2018 онд өөрсдийн дотоод хүчийн чадлыг сорих, дотоод зах зээлд шинэ амжилт тогтоох зорилгоор сар тутам шинэ цуглуулга танилцуулах зорилт тавьж ажилласан. Уг цуглуулгийг хийх явцад эгч дүүс жирэмсэн байсан ба дизайнер Мишел 6 сарын 23-нд охин Мишээлээ, дизайнер Амазонка 11 сарын 28-нд хүү Чин-Ирмүүнээ өлгийдөн авсан. Баг хамт олны хамтын хүчээр 2018 онд тавьсан зорилгодоо хүрч чадсан. Цаашид энэхүү амжилтаа давтахын тулд дизайнерүүд ажлуудаа урьчилан төлөвлөж хувааж авах зарчмаар ажиллаж байна.

  • 2013 Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци "Unique"
  • 2014 "Salvador Dali" пальтоны коллекци
  • 2014 "Crystal Mind" хувцасны коллекци
  • 2014 "Made in Mongolia" хувцасны коллекци
  • 2015 "Summer Fashion" үндэсний болон хурмын коллекци
  • 2015 "Fall/Winter" пальтоны цуглуулга
  • 2015 “Queen Dondogdulam” цуглуулга
  • 2015 "Paradise" цуглуулга
  • 2016 "I'm watching you" цуглуулга
  • 2016 "Backstage 11" цуглуулга
  • 2017 "Mongolia’s Next Top Model 2017" капсул цуглуулга
  • 2017 “Glamour” цуглуулга
  • 2017 "Zun tsag" цуглуулга
  • 2017 “Evolution” цуглуулга
  • 2017 "Resort" цуглуулга
  • 2018 New Moon цуглуулга
  • 2018 "Paradis" цуглуулга
  • 2018 "Монгол улс мандан бадраг" цуглуулга
  • 2018 "Perfume" цуглуулга
  • 2018 "May look цуглуулга
  • 2018 "A woman in love" цуглуулга
  • 2018 "Super kawaii" цуглуулга
  • 2018 "Triplet" цуглуулга
  • 2018 "September" цуглуулга
  • 2018 "Цоохор ирвэс" цуглуулга
  • 2018 "Goddess" цуглуулга
  • 2018 "New New Cocktail dress" цуглуулга
  • 2019 "Power dressing" капсул цуглуулга
  • 2019 "Floral earring" ээмэгний цуглуулга
  • 2019 "Баян Монгол" S/F 2019 цуглуулга
  • 2019 "Attiude" цуглуулга
  • 2020 "Power of Arslan" цуглуулга
  • 2020 "Stay At home" цуглуулга
  • 2020 "Здравствуй" цуглуулга
  • 2020 "Virago" ноолуран цуглуулга
  • 2020 "Naadam" цуглуулга
  • 2020 "September Freestyler" цуглуулга
  • 2020 "Back to the Future" цуглуулга
  • 2020 "Viridity" Цагаан ноолууран бүтээгдэхүүний цуглуулга
  • 2021 "Calla Lily" цуглуулга
  • 2021 "Kensho" цуглуулга
  • 2021 "Tokyo 2020 Olympics" Монгол улсын шигшээ багийн хувцас хэрэглэлийн цуглуулга
  • 2021 "Khandgai" бүрэн хэмжээний комик киноны чөлөөт хувцасны цуглуулга
  • 2021 "Winter 2022" цуглуулга
  • 2021 "Mishka Zonka" цуглуулга
  • 2021 "Serial Chiller" цуглуулга
  • 2021 "Winter Olympics" цуглуулга
  • 2022 "MУИС merch" бүтээгдэхүүний цуглуулга
  • 2022 "Hydrangea" цуглуулга
  • 2022 "BayanMongol 2" цуглуулга

Загварын шоунууд[засварлах | кодоор засварлах]

  • 2013 онд Ulaanbaatar Fashion Week загварын шоунд анх хамтран оролцож Michel&Amazonka нэрээр гарч ирсэн
  • 2014 онд Хятадын Chongqing хотод зохион байгуулагдсан Fashion Asia Awards шагнал гардуулах ёслолд Crsytal Mind цуглуулгаар оролцсон
  • 2015 онд Шангри-ла зочид буудлын нээлттэй зэрэгцэн Гоодаль сэтгүүлийн 10 жилийн ойн хүрээнд хуримын болон уламжлалт хувцасны иж бүрэн цуглуулгаар загварын шоу
  • 2016 онд БНСУ-н Сүвонь хот хотод зохион байгуулагдсан Asia Model Awards арга хэмжээнд I'm watching you цуглуулгаар оролцсон
  • 2016 онд Улаанбаатар хотноо Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны анхдугаар загварын шоунд оролцсон
  • 2016 онд Оросын Холбооны УлсУлаан-Үд хотод Байкалын загварын 7 хоног-т анх удаа оролцсон
  • 2017 онд Боловсрол суваг-н бүтээсэн Mongolia’s Next Top Model Финалын шоу
  • 2017 онд ХААН банк эмэгтэйчүүдэд зориулсан Гламур кредит картны загварын шоу
  • 2017 онд Улаанбаатар хотноо Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны хоёрдугаар загварын шоу
  • 2018 онд Оросын Холбооны УлсУлаан-Үд хотод Байкалын загварын 7 хоног-т Монголын мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооны гуравдугаар загварын шоуны шугамаар оролцсон
  • 2019 онд Улаанбаатар хотод "Баян Монгол" 2019 нэртэй 3 дахь удаагийн бие даасан загварын шоугаа 5 жилийн ойг угтан зохион байгуулсан.
  • 2021 онд Улаанбаатар хотод "Winter 2022" нэртэй 4 дэх удаагийн бие даасан загварын шоу

Барааны тэмдэгт[засварлах | кодоор засварлах]

Michel&Amazonka брэндийн сүлд бол эгч дүүсийн нэрсийг төлөөлсөн М болон А үсгийн нийлмэл, титэм хэлбэртэй бөгөөд хар дэвсгэр дээр цагаанаар голчлон хэрэглэгддэг. Нийлмэл үсгийн голд А үсгийг бага зэрэг дээш нь болгосноор сүр жавхаатай титэм хэлбэр тодрон гарч өгсөн ба хувцас дизайны салбарт ямагт тэргүүнд нь байхыг билэгдсэн болно. Уг сүлдний доод хэсэгт эгч дүүсийн нэрсийг Michel&Amazonka хэмээн бичиж бүрэн төгс болдог. Барааны тэмдэгт, газарзүйн заалтын хуулийн дагуу Michel&Amazonka брэнд барааны тэмдэгчийн өргөдлөө 2015 оны 3 сарын 25-ны өдөр өргөн барьсан байна.

Албан ёсоор хар дэвсгэр дээр цагаан өнгийн сүлд болон нэрийг бичсэн хэлбэрээрээр олонд танигдсан.

Мөн 2019 онд АНУ болон Европын холбоонд барааний тэмдэгтээ бүртгүүлж нийт 28 улсад эрхийн хамгаалалт хийлгэсэн.

Олимп[засварлах | кодоор засварлах]

2019 оны 6 сард БСШУСЯ-с зохион байгуулсан Токио 2020 зуны олимп, паралимпын наадамд оролцох Монгол улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний спорт болон ёслолын хувцас, дагалдах хэрэгслийг бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтанд тэнцэж шигшээ багийн нийт бүрэгдэхүүний хувцас хэрэглэлийг зохион бүтээж бэлтгэн нийлүүлсэн бол 2022 онд болсон Бээжингийн өвлийн олимпын хувцас хэрэглэлийг бэлтгэн нийлүүлэхээр сонгогдож ажилласан. Өвлийн олимпон оролцсон тамирчдын парад иж бүрэн дээлийг Олон улсын олимпын хорооны хүсэлтээр Швецари улсын Лаузанн хотод байрлах ОУОХ-ны музейд хандивлах хүсэлтийн дагуу хандивлан уг дээлийг өмссөн Б.Ачбадрахад нөхөх нийж өгсөн байна.

Эко бүтээгдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Дизайнерүүдийн ажлуудад эко бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, байгальд хортой байдлыг багасгахад чиглэсэн бүтээлүүд багтдаг бөгөөд эко тор, ан амьтны бус үслэгийг загварт оруулан гаргадаг. Цаашид энэ чиглэлийн бүтээгдэхүүний тоо, загварыг нэмэгдүүлэх дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн Монголийн брэнд бүтээгдэхүүн болон ноос ноолууран бүтээгдэхүүний судалгааны ажилд орсон байна.