Oracle

Oracle компаний төв байр

Oracle (англи.Oracle Corporation) —Програм хангамж зохион бүтээж хамгийн их ашиг олдог "Microsoft" компаний араас хоёрт ордог, мэдээллийн технологийн салбарт "Alphabet", "Microsoft", "IBM" компаниудын араас 4-т ордог бөгөөд том сервер тоног төхөөрмж нийлүүлэгч америкийн компани юм.

Тус компани нь мэдээллийн сангийн удирдлагын систем, холбогч программ хангамж, бизнесийн хэрэглээний программ (ERP болон CRM систем, үйлдвэрлэлийн тусгай программ) үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн. Компанийн хамгийн алдартай бүтээгдэхүүн бол үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн гаргаж байгаа "Oracle Database" юм. 2008 оноос хойш тус корпораци нь нэгдсэн техник хангамж, програм хангамжийн системийн үйлдвэрлэлийг эзэмшсэн бөгөөд 2009 оноос хойш "Sun Microsystems" компанийг худалдан авсны үр дүнд сервер тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг болсон байна.

Oracle компани нь 1977 онд байгуулагдсан бөгөөд Лоуренс Жозеф Эллисон (англи. Lawrence Joseph Ellison, Ларри Эллисон; 1944 онд төрсөн) - үүсгэн байгуулагчдын нэг, 1977-2014 онд гүйцэтгэх захирал, хамгийн том хувьцаа эзэмшигч (2023 оны байдлаар 43%) юм. 2022 оны байдлаар 143 мянган ажилтантай. Остин хотод төв байр нь 1989-2020 он хүртэл байралж байгаад америкийн Цахиурын хөндий дэх Redwood Shores дахь өөрийн гэсэн барилга байгууламжид байрлаж байна.

Компаний эзэмшигчид болон удирдлага[засварлах | кодоор засварлах]

Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Лоуренс Эллисон бөгөөд 2023 оны эхээр тус компанийн нийт хувьцааны 43 орчим хувийг эзэмшдэг байна; Энэ хувьцаа нь түүнийг дэлхийн 4 дэх баян хүн болгож байгаа юм. Мөн институцийн хөрөнгө оруулагчид болон хамтын сангууд 43 орчим хувийг эзэмшдэг бөгөөд хамгийн том хувьцааг The Vanguard Group (5.1%), BlackRock (4.3%) болон State Street Corporation (2.3%) эзэмшдэг байна.

Ерөнхий захирал - Сафра Катц (англи. Safra Ada Catz, еврей. צפרא כץ‎; 1961 онд төрсөн). Ларри Эллисон нь Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд технологийн захирлаар (англи. chief technology officer) ажилладаг юм. Захиралуудын Зөвлөлд Ларри Эллисоноос гадна дэд дарга Жеффри Хенли (англи.Jeffrey Henley), Сафра Катз зэрэг 12 гишүүн ордог байна.

Олон улсын хамтын ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Корпорацын удирдлага үйл ажиллагааны 4 газар нутгийг тодотгодог байна: APAC (англи. Asia-Pacific), EMEA (англи. Europe, Middle East, Africa), NA (англи. North America), LE (англи. Latin America). Мөн эдгээр бүс нутаг нь дэд бүс нутагт хуваагддаг байна жишээ нь EMEA дотор Зүүн Европ, ТУХН болон Монгол.

2010 оны байдлаар корпорацын ажилчдын 63% нь АНУ-аас гадуур ажиллаж байсан ба тэдний гуравны нэг нь (21 мянга гаруй нь нийт ажиллах хүчний тавны нэг орчим) Энэтхэгт, гол төлөв Бангалор дахь техникийн дэмжлэг, Хайдарабад дахь хөгжлийн төвүүдэд ажиллаж байжээ. Үүний зэрэгцээ тус корпорацийн боловсруулалтын хөгжлийн 80% нь АНУ-д хийгддэг гэж мэдэгджээ.