The Gazette

The Gazette
Ерөнхий мэдээлэл
ГаралЯпон, Канагава
Хөгжмийн урсгал
Идэвхтэй2002-одоог хүртэл
Студи
Цахим хуудасthe-gazette.com
Гишүүдийн нэрс
Руки
Уруха
Аои
Рейта
Кай

The Gazette (Япон: the GazettE, ガゼット) нь Японы Визуал кэй Рок хамтлаг юм.

2002 оны 3 сард Руки, Уруха, Рейта, Аои, Юүнэ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр The Gazette хэмээх хамтлагаа байгуулж байжээ. Тэгээд тэд удалгүй анхныхаа дуу болох "Wakaremichi"-г гаргасан бөгөөд тус оны 4 сард клип нь гарчээ. Дараа нь 9 сард 2 ч дуу гаргажээ.

2003 оны эхээр Юүнэ хамтлагаасаа гарч оронд нь Кай гэдэг шинэ гишүүнээр солигджээ. Үүний дараа удалгүй PS компанитай гэрээ байгуулснаар анхны EP бага хэмжээний цомог гэж болно болох Cockayne Soup-ээ гаргажээ. Үүний дараа 2 ч EP гарсан юм байна. Тэд анхныхаа тойрон аялалаа 2 дуун дээр хамтарч дуулсан Ханамүкэ хамтлагтай хамт хийжээ. Дараагийн тоглолтоо Видол хамтлагтай хийжээ. Үүнээс гадна тэд Fool's Mate magazine's Beauti-fool's Fest гэх мэт тоглолтуудад оролцсоор байлаа.

2004 оны 1 сарын 16нд Shibuya-AX-д хийсэн тоглолтоо ~Judgement Day~ хэмээх DVD болгон худалдаанд гаргажээ. Мөн тус оны 3 сарын 30-нд Madara мини албум гаргасан нь Oricon Indie Chart-д хоёрт бичигджээ. Дараа нь 5 сард Madara-г оролцуулан студид болсон явдлынхаа тухай DVD гаржээ. 8 сард ахин Heisei Banka гэдэг DVD-гээ гаргасан. 9, 10 сард PS компанитай хамтран ажилладаг Kra болон BIS хэмээх хамтлагуудтай хамтарч тоглолт хийжээ. Тэдний гаргасан дебют нь 10 сард гараад тэр дороо Oricon Daily Chart-д тавд жагсажээ. 2004-2005 онд тэд маш олон аялан тоглолт хийсэн бөгөөд 8 сард Gama цомогоо гаргажээ.

2006 онд 2 дахь бүрэн хэмжээний цомог болох Nil-ээ гаргажээ. Энэ оныхоо 6 сард Бонны Beethovenhalle-л тоглолтоо хийсэн нь анхных нь Азиас гадна хийсэн тоглолт юм.

2007 онд гаргасан дуунууд нь Oricon chart-д 2-т жагсажээ. 10 сард GAZETTE Европоор аялан тоглолт хийжээ.

2008 оны 2 сарын 13-нд гарсан "Guren" хэмээх дуу нь Oricon Charts-д тэр дороо нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд удалгүй гарсан DVD нь Oricon daily charts-д мөн 1-р байр эзэлжээ. 2008 оны 11 сарын 15-нд Шинжүкү өртөөнд 250 хүний тоглолт болох байсан боловч 7000 гаруй хүн үзэхээр иржээ. 2 дууны дараа гудамжинд хэт их олон хүн цугласанаас болж замын хөдөлгөөнд хүндрэл гарсан учир цагдаа нар хүчээр тараажээ.

2009 оны 3 сарын 25-нд "Distress and Coma" гэдэг шинэ дуугаа гаргасан. Үүнээс гадна тэд 7 сарын 15-нд шинэ цомог болох "DIM" –г 17 дуутайгаар худалдаанд гаргажээ.

2010 оны 5 сарын 25нд энэ хамтлаг нь "Vortex" хэмээх шинэ синглэ гаргасан нь Японы чарт-д сар гаруй дарааллан эхний 5-т жагсажээ.

2011 онд Toxic нэртэй цомогоо 14 дуутайгаар гаргасан нь сонсогчдын хувьд томоохон бэлэг болжээ.

2012 онд тус хамтлаг маань Division нэртэй цомогоо 8.29нд гаргасан нь хамгийн их борлуулалттай цомог болж чаджээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "The GazettE at AllMusic"
  2. Daisuke Kikuchi (18 October 2012). "Fans of the GazettE spread news abroad". The Japan Times. Retrieved 13 December 2015.
  3. Eremenko, Alexey. "The Gazette – Stacked Rubbish". AllMusic. All Media Network. Retrieved 11 December 2015.