Хард рок

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Загвар:Хөгжимийн урсгал чиглэл

Хард рок (англ. hard rock, үгчилэн "хүнд рок" эсхүл "хатуу рок") гэдэг нь рок хөгжмийн нэг урсгал бөгөөд 1960-аад оны дунд үеийн гараж, псайкеделик рок хөгжмийн урсгалаас гаралтай бөгөөд энгийн рок хөгжмийн хүнд хэлбэрийн нэг юм. Энэ хөгжим нь дисторт хэмээн нэрлэдэг маш их хэмжээний өнгө хувирган өөрчилсөн цахилгаан гитар, басс гитар, даралтат цахилгаан хөгжим, бөмбөр хэрэглэн тоглодог. Хард рокт блюзын нөлөө их байдаг. Хард рокт хамгийн их хэрэглэгддэг өнгө нь пентатоникын 5 даралт байдаг бөгөөд үүгээрээ блюзтэй илүү төстэй. Энгийн рокоос ялгаатай нь хард рокт "британийн блюзын" нөлөө илүү их байдаг.

Хард рок гэдэг нэр томъёогоор маш олон тооны рок хөгжмийг тодорхойлж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн энгийн поп рок хөгжмөөс ялгаатай хөгжмийг хард рок гэж ойлгодог ч энэ нь буруу юм. Хамгийн ихээр андуурагддаг урсгал нь панк рок. Панк рок нь илүү хурдан темпо, илүү бага аялгуу, илүү олон барр аккорд ашигладгаараа бусад рокоос ялгагддаг.