Jump to content

Пентекост

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ариун Библид Ариун Сүнсийг цагаан тагтаагаар бэлгэддэг

Пентекост (Эртний Грек: Πεντηκοστή [ἡμέρα], Pentēkostē [hēmera], "Тавь дахь өдөр" гэсэн утгатай) Христийн шашны Ариун Сүнс ирсэн баярын өдөр мөн Протестант урсгалын нэгэн сектийг ийнхүү нэрлэдэг. Христ амилаад тавин өдрийн дараа тэнгэрт одсоны дараахан буюу Дээгүүр өнгөрөх баяраас 50 өдрийн дараа Пентекост гэх баяр болдог байжээ. Энэ баярыг мөн "Ургац хураалтын баяр" гэдэг. Уг баяраар Ариун Сүнс Есүсийн шавь дээр ирсэн учраас Пентекост өдрийг нэгэн төрлийн Христ Итгэлийн баяр болгосон (Үйлс 2:1-32).