Jump to content

АМАН

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

АМА́Н ( иврит. ‏אגף המודיעין‏‎ ага́ф ха-модии́н -Тагнуулын газар) - Израиль Улсын Армийн Жажин Штабын цэргийн тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг үндсэн байгууллага. Аюулгүй байдлын ерөнхий чиг үүрэтэй "ШАБАК", гадаад улс төрийн тагнуулын байгууллага «Моссад» бөгөөд цэргийн тагнуулын "АМАН" зэрэг нь Израилийн тагнуулын үйл ажиллагаа эрхэлдэг үндсэн 3 байгууллага юм.


1948 оны 6 дугаар сарын 30-нд анх Израилийн цэргийн тагнуулын үйл ажиллагаа эрхэлсэн тусгай байгууллага тус улсын анхны Ерөнхий сайд Давид Бэн-Гурионы өгсөн даалгавараар байгуулагдсан юм.

Шинэ тусгай албыг «Шерут модиин» («Тагнуулын алба», иврит. ‏שירות מודיעין‏‎) гэж нэрлэж байсан бөгөөд түүнийг дэд хурандаа Иссер Беери толгойлж байжээ.

Байгуулагын зорилго нь: арабын орнуудын зэвсэгт хүчний талаарх мэдээлэл олж цуглуулах, израилийн ХМХ-д хяналт тавих, армийн аюулгүй байдал ба сөрөх тагнуулын үйл ажиллагаа зэрэг юм.

1951 онд Цэргийн тагнуулын байгууллагад мөн өөрчлөл шинэчлэл орж «Шерут Модиин» гэж нэрээ сольж Агаф Моди’ин шель матэ ха-клали (иврит. ‏אגף המודיעין‏‎) - «Жанжин штабын тагнуулын хэлтэс» - буюу товчоор «АМАН» болж Армийн Жанжин Штабын мэдэлд очжээ. Түүний мэдэлд хуурай замын цэрэг, Нисэх хүчин болон далайн цэргийн тагнуулын асуудал оржээ. «АМАН»-ны удирдагчаар Биньяамин Гибли ажиллах болжээ.

  • 6 дугаар сарын 30-1948 оны 11 дүгээр сар -дэд хурандаа Иссер Беери
  • 1948 оны 11 дүгээр сараас 1950 оны 4 дүгээр сар - хурандаа Хаим Герцог
  • 1950 оны 4 дүгээр сараас 1955 оны 3 дугаар сар -хурандаа Биньямин Гибли
  • 1955—1958 онуудад хошууч генерал Йехошафат Харкаби
  • 1958—1962 онуудад хошууч генерал Хаим Герцог
  • 1962—1963 онуудад хошууч генерал Меир Амит
  • 1964—1972 онуудад хошууч генерал Аарон Ярив
  • 1972—1974 гонуудад хошууч генерал Эли Зейра
  • 1974—1978 онуудад хошууч генерал Шломо Газит
  • 1979—1983 онуудад хошууч генерал Иехошуа Саги
  • 1983—1985 онуудад хошууч генерал Эхуд Барак
  • 1986—1991 онуудад хошууч генерал Амнон Липкин-Шахак
  • 1991—1995 онуудад хошууч генерал Ури Саги
  • 1995—1998 онуудад хошууч генерал Моше Яалон
  • 1998—2002 онуудад хошууч генерал Амос Малка
  • 2002—2006 онуудад хошууч генерал Аарон Зеэви-Фаркаш
  • 2006—22.11.2010 —хошууч генерал Амос Ядлин
  • 22.11.2010 — 22.9.2014 —хошууч генерал Авив Кохави
  • 22.9.2014 — 28.3.2018 — хошууч генерал Херци Ха-Леви
  • 28.3.2018 — өнөөг хүртэл хошууч генерал Тамир Хайман ажиллаж байна.