Jump to content

Давид Бен-Гурион

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Давид Бен-Гурион
דָּוִד בֶּן־גּוּרִיּוֹן
Бен-Гурион 1960 онд
Израил Улсын Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
1955 оны 11 сарын 3  1963 оны 6 сарын 26
Ерөнхийлөгч
ӨмнөхМоше Шарет
ДараахЛеви Эшкол
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 17  1953 оны 12 сарын 7
Ерөнхийлөгч
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахМоше Шарет
1 дэх Израилийн Түр Төрийн Зөвлөлийн дарга
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 14  1948 оны 5 сарын 16
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахХаим Вейцман
Батлан хамгаалах яам
Албан тушаал хашсан
1955 оны 2 сарын 21  1963 оны 6 сарын 26
Ерөнхий сайд
  • Моше Шарет
  • Өөрөө
ӨмнөхПинхас Лавон
ДараахЛеви Эшкол
Албан тушаал хашсан
1948 оны 5 сарын 14  1954 оны 1 сарын 26
Ерөнхий сайдӨөрөө
ӨмнөхАлбан тушаал үүссэн
ДараахПинхас Лавон
Хувийн мэдээлэл
ТөрсөнДавид Грюн
(1886-10-16)10 сарын 16, 1886
Плоньск, Зөвлөлийн Польш, Оросын эзэнт гүрэн
Нас барсан12 сарын 1, 1973(1973-12-01) (87 насалсан)
Рамат-Ган, Израил
Оршуулсан газарБен-Гурионы булшны үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Иргэншил
Улс төрийн нам
Эхнэр, НөхөрПаула Мунвейс (г. 1917; н. 1968)
Хүүхэд3
Төгссөн сургуульДар ул-Фунун
Гарын үсэг

Давид Бен-Гурион (Еврей хэл: דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן‎, Давид Грюн (идиш. ‏דוד יוסף גרין‏‎); 1886 оны 10 сарын 16 - 1973 оны 12 сарын 1) нь өнөөдрийн Израил улсыг үндэслэгчдийн нэг, Израил улсын анхны ерөнхий сайд. Тэрээр 1935 оноос 1948 онд Израил улс байгуулагдах хүртэл Палестин дахь еврей нийгэмлэгийн тэргүүлэгч удирдагч байсан бөгөөд Израил улсыг 195455 онд богино хугацааны завсарлагаатай 1963 он хүртэл удирджээ.

Бен-Гурион хожим Польшийн бүрэлдэхүүнд орсон Оросын эзэнт гүрний Плонск хотод (польш. Płońsk) 1886 онд төржээ. Бага наснаасаа тэрээр Израил, Еврей нутгийн талаар онцгой мэдрэмжтэй байсан. Түүний аав Плонск дахь Ховевей Сион хөдөлгөөний идэвхтэн байжээ. Давид бага наснаасаа эхлэн еврей хэл сурч, залуучуудыг эх орон руугаа буцаах ажилд бэлтгэж байжээ.

1906 онд Палестинд нүүж ирсэн байна.

1910 онд Бен-Гурион Поали Сион-Ахдут намын Иерусалимын хэвлэлийн газрын редактороор ажиллаж байв. Тэрээр анхны нийтлэлдээ Ромын эзэнт гүрний легионуудын эсрэг дайнд Иерусалимын сүүлчийн хамгаалагчдын нэг байсан "Бен-Гурион" хэмээх нууц нэр авсан байна.

1911 оны 11-р сарын 7-нд Бен-Гурион Салоникид ирсэн бөгөөд Турк хэл сурч, дараа нь Истанбулд хуулийн чиглэлээр суралцахаар төлөвлөжээ. Бен-Гурион Палестины еврейчүүд Туркийн иргэншлийг хүлээн зөвшөөрч, эзэнт гүрний төрийн байгууллагуудаар дамжуулан эрх ашгийнхаа төлөө тэмцэх ёстой гэж үзэж байв. Тэрээр Туркийн парламентын депутатад нэр дэвшиж, сонгогдвол Палестин дахь еврейн төрт ёсны хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой байв.

Тэрээр 1912 онд Станбулын Их сургуулийн хуулийн ангид амжилттай элссэн байна.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны дараа Бен-Гурион Израилын нутагт еврейчүүдийн бие даасан өөрийн гэсэн бүтцийг бий болгох зорилго тавьсан бөгөөд энэ нь еврейчүүдийн суурьшлын түшиц газар болох ёстой байсан ажээ.

1930 онд "Ахдут ха-Авода" болон "ха-Поэль ха-Цаир" гэдэг улс төрийн намууд нэгдэж 1933 онд Израилын газар нутгийн хөдөлмөрчдийн – МАПАЙ нам байгуулжээ.

1946-1948 он хүртэл - Бен-Гурион Еврейн хамгаалалтын хүч (арми) байгуулах, олон улсын дипломат үйл ажиллагаанд өөрийгөө зориулжээ. 1948 оны 5-р сарын 14-нд Бен-Гурион улс байгуулагдсанаа тунхаглаж, 1949 оны 1-р сарын 25-нд болсон сонгууль хүртэл ажилласан түр Засгийн газар байгуулжээ.