Ази-Европын уулзалт
Ази, Европын орнуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага. АСЕМ нь дэлхийн худалдааны 2/3 нь, дэлхийн ДНБ-ний 60%, 2 олон улсын байгууллага, 51 улсыг багтаасан байгууллага юм.
Зүүн Азийн болон Европын 51 орон 2 Олон улсын байгууллагыг нэгтгэсэн уулзалт юм. Дэлхийн худалдааны 2/3 нь АСЕМ-ын гишүүн орнуудад ноогддог. (Европын комисс болон АСЕАН).
Түүх
[засварлах | кодоор засварлах]1996 онд Франц, Сингапурын санаачилгаар “Ази-Европ”-ын анхны хурал Тайландад болсон. 2015 оны байдлаар АСЕМ –ын гишүүд: Австрали, Бангладеш, Бруней, Вьетнам, Индонези, Казахстан, Камбож, Лаос, Малайзи, Монгол, Мьянма, Шинэ Зеланд , Пакистан, ОХУ, Сингапур, БНСУ, Таиланд, Филиппин, БНХАУ, Швейцари, Энэтхэг Испани Япон болон Европын Холбооны гишүүн орнууд нийт- 53.
Хоёр жилд нэг удаа буюу тэгш тоотой жил бүр АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Ази болон Европ тивд ээлжлэн болдог.
1996 ASEM 1, Бангкок, Таиланд
1998 ASEM 2, Лондон, Их Британи
2000 ASEM 3, Сөүл, Өмнөд Солонгос
2002 ASEM 4, Копенхаген, Дани
2004 ASEM 5, Ханой, Вьетнам
2006 ASEM 6, Хельсинки, Финланд
Энэ уулзалтаар Монгол, Энэтхэг болон Пакистан АСЕМ-ийн хуралдаанд оролцох урилга хүлээн авсан.
2008 ASEM 7, Бээжин, БНХАУ
2010 ASEM 8, Брюссель, Бельги
2012 ASEM 9, Вьентьян, Лаос
2014 ASEM 10, Милан, Итали
2016 ASEM 11, Улаанбаатар, Монгол Улсад хийв.
Дээд хэмжээний хуралаас гадна Гадаад хэргийн сайд нарын болон бусад салбарын сайд нарын уулзалт болдог.
- The 8th ASEM Foreign Ministers' Meeting: 2007 оны 5 сар, Гамбург, Герман
- The 9th ASEM Foreign Ministers' Meeting: 2009 оны 5 сар, Ханой, Вьетнам
- The 10th ASEM Foreign Ministers' Meeting: 2011 оны 6 сар, Гёдёллё, Унгар
- The 11th ASEM Foreign Ministers' Meeting: 2013 оны 11 сар, Нью-Дели, Энэтхэгт болсон