Аваргын гол
Appearance
Аваргын гол нь Монголын нутгаар урсах нэгэн гол юм.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тосон нуурын дэргэдэх Бүрд нуур орчмоос эх авдаг. Аваргын голын эхэн дэх урсацыг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр судлаач Д.Төмөрсүхийн хэмжсэн хэмжилтээр Q=0.037 м3/с буюу хоногт 3196.8 м3 ус урсаж байсан байна. Голын урсгалын хурд U=0.33 м/с, голын өргөн L=1.1 м урт, голын хамгийн их гүн h=0.16 м байжээ. Аваргын голын нуураас эх авдаг хэсэг сүүлийн жилүүдэд үндсэндээ урсацгүй болж тасалдсан ч голдирлын дагуу булаг, цэвдгийн хайлсан усаар тэжээгдэж урсац нь сэргэдэг байна.
Аваргын гол нь Хэрлэн голын сав газарт хамаарах ба Хэрлэн голын цутгал гол юм.