Jump to content

Хэрлэн голын сав газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зураг

Хэрлэн голын сав газар нь Монгол орны гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ, байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт, байгалийн хил хязгаарыг үндэслэн тогтоосон 29 сав газрын нэг бөгөөд Монгол Улсын Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь гэсэн 6 аймгийн 42 сум, Улаанбаатар хотын 2 дүүргийн тодорхой нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 6.8 хувийг эзэлдэг.

Хэрлэн голын сав газар нь ус хурах 106487.3 км.кв талбайтай. Нийт талбайн 10.6 хувь нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг.

Хэрлэн голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

Тус сав газрын захиргаа нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Сав газрын захиргааны талаар авах арга хэмжээний тухай" 254 дүгээр тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн "Хэрлэн голын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай" А/28 тоот тушаалаар байгуулагдан Хэнтий аймгийн Чингис хотод үйл ажиллагаа явуулж байна.[баримт хэрэгтэй]