Аватар (2009 оны кино)
Аватар | |
---|---|
![]() | |
Найруулагч: | Жэймс Камерон |
Продюсер: |
|
Зохиол: | Жэймс Камерон |
Дүрүүдэд: |
|
Хөгжмийн зохиолч: | Жэймс Хорнер |
Зураглаач: | Мауро Фиоре |
Эвлүүлэгч: |
|
Студи: |
|
Компани | 20th Century Fox |
Нээлт: |
2009 оны арванхоёрдугаар сарын 10 (Лондон) 2009 оны арванхоёрдугаар сарын 18 (Америкийн Нэгдсэн Улс) |
Хугацаа: | 162 мин[1] |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс |
Хэл: | Англи |
Төсөв: | $237 сая[2] |
Орлого: | $2,922,917,914[3][4] |
Дараагийн анги: | Аватар 2 |
Аватар (англ. Avatar) нь шинжлэх ухааны зөгнөлт зохиол бүхий 2009 онд бүтээгдсэн Америкийн[5][6] кино юм. Киног зохиолыг Америкийн найруулагч Жэймс Камерон бичиж, өөрөө найруулсан ба гол дүрд Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Лэнг, Жоэль Мур, Мишель Родригес нарын жүжигчид тоглосон байна. Киноны үйл явдал 2154 онд болох бөгөөд Альфа-центавр[7][8] од гаригсийн системд хамаарах Пандора хэмээх сарны нэгэн адил хийн мандал бүхий гариг дээр асар их нөөцтэй анобтаниум элементийг олборлохыг дэлхийн хүмүүс зорьж буйг харуулна. Пандора гариг дээр хүн-төрхт Нави хэмээх үлэмж биет овог амьдрах ба тэдэнтэй ойлголцох гэж бүтээсэн Аватар биеийг судалгааны багийн хүмүүс удирдаж буйг харуулах болно.
Уг киноны бүтээх санааг 1994 онд найруулагч Ж.Камерон сэдэж улмаар 80 хуудас бүхий кино зохиолыг бичсэн түүхтэй ажээ.[9] 1997 онд Титаник киногоо бүтээсэнийхээ дараа буюу 1999 онд кино бүтээл болгох ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан[10] хэдий ч Камероны санаа сэтгэлд тухайн үеийн техник хэрэгслийн үзүүлэлт төдийлөн хүрээгүй тул техникийн шинэ дэвшил гарч иртэл хойшлуулахаар төлөвлөсөн гэдэг.[11] Кинондоо зориулан 2005 оны зун Камерон сансар огторгуйн хэлийг зохиож, павильонаас авахуулаад кинонд ашиглагдах бүхий зүйлсийг 2006 он гэхэд бэлдэж эхэлсэн байна.[12][13]
Аватар киноны албан ёсны төсөв хөрөнгө нь 237 сая доллар. Зарим урсгал зардал зэргийг нь оролцуулан тооцвол нийт 280-310 сая доллар зарцуулсан гэх бөгөөд үүнээс гадна киноны идэвхижүүлэлт буюу зар сурталчилгаанд 150 сая долларыг мөн зарцуулжээ.[14][15] Кинонд уламжлалт 2D технологи (RealD 3D, Dolby 3D, XpanD 3D, болон IMAX 3D форматуудыг ашиглан) болон шинэ тутам хөгжиж буй 4D технологи дээр суурилжээ.[16]
Аватар 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд Английн Лондон хотод, арванхоёрдугаар сарын 16-нд дэлхий даяар тус тус нээлтээ хийсэн бол арванхоёрдугаар сарын 18-нд Америкт нээлтээ хийж үнэмлэхүй ашгийг эхнээсээ авахуулан цуглуулж байлаа.[17][18][19] Аватар кино 2 тэрбум хол илүү долларын ашиг олж Америк болон Канадын болон дэлхийн кино ертөнцийн хамгийн их ашиг олсон кино бүтээлүүдийн жагсаалтад 12 жилийн турш ноёрхсон алдарт «Титаник» киноны амжилтыг давсан юм.[20] Найруулагч Жэймс Камероний найруулсан хоёр ч кино ийнхүү түүх өгүүлэн жагсаалтад бичигдсэн билээ.[21] Аватар кино Оскарын шагналын Шилдэг бүтээл, Шилдэг найруулагч гэх зэрэг есөн номинацид нэр дэвшиж,[22], «Шилдэг зураг авалт», «Шилдэг визуаль эффект» болон «Шилдэг санаа» зэрэг номинациар Оскарын шагнал хүртсэн бүтээл билээ.
Өрнөл[засварлах | кодоор засварлах]
2154 он, «RDA корпораци» нь «Пандора» гариг дээр «анобтаниум» хэмээх нэг кг нь 20 сая долларын үнэ хүрэх элементийн судалгааг хийн уурхай нээхийг зорих болно. «Альфа-центавр» од гаригсийн системд хамаарах[23] дэлхийтэй төстэй энэ гаригийн оршин суугчид технологийн эрин зуунаас хол хөндий «Нави» хэмээх үндэстэн байх ба тэд 3 метр өндөртэй, цэнхэр арьстай, хүн дүрст[24] оюунлаг ажээ. Навичууд эх дэлхийн амин сүнсээ «Эйва» хэмээн дуудан байгалиа нэн их шүтэн дээдлэдэг уламжлалтай.
Нави болон Пандорагийн биосферийг судлан шинжлэх зорилгоор хэсэг эрдэмтэд хүн болон Нави хоёрын ДНК-г нэгтгэн генетикчилж Нави-хүнийг бүтээсэн бөгөөд түүнийгээ «Аватар» хэмээн нэрийджээ.[25] Жэйк Салли (Сэм Уортингтон) бол нуруу нугасны гэмтлээс болж хөл нь мэдээгүй болсон дайчин хүн байсан хүн. Аватар ажиллагааны туршигч эрдэмтэн болох түүний ихэр дээрэмчний гарт амиа алдсан тул Жэйкийг орны хүнээр томилоход Аватар төслийн удирдагч Грэйс Огустин дурамжхан байсан ч бие хамгаалагчаа аватар болгоно. Аватарын хэлбэр рүү шилжигч Грэйс, Норм Спеллман нарын хамт Жэйк аватар болон нисдэг тэргээр ойд газардан судалгаа хийх үед Жэйк дайралтад өртөн амь гарсан ч багийн нөхдөөсөө хоцорсон байх болно. Жэйкийг ойд эрсдэлтэй амь тэмцэн байхад Нейтири (Зои Салдана) нэртэй эмэгтэй Нави аварах хэдий ч Жэйкийг хүн гэдгийг мэдсэн тул таарамжгүй байдлаар харьцах хэдий ч Элейгээс дохио эерэг совинг төрүүлэн улмаар өөрийнхөө овгийнхон дээрээ хамт очно. Нейтиригийн эх овгийн оюун санааны манлайлагч Моат охиндоо дагуулж ирсэн аватардаа шилдэг дайчин болоход нь туслахыг даалгана.
RDA-гийн хамгаалалтын албаны тэргүүн, хурандаа Майлз Куоритч[26] Навитай холбоотой нууц мэдээллээр хангаж байвал параплегиа өвчний мэс заслын төлбөрийг нь хариуцаж өгье хэмээн Жэйкт санал болгоно. Навичуудын амьдардаг Хометри буюу гэр модны доор анобтаниумын асар их нөөц байгааг илрүүлэн гурван сарын хугацаанд Жэйк болон Грэйс, Норм нарыг Хометриг илүү сайн судлах даалгаварыг RDA-ын захирал Паркер Селфриж өгнө. Жэйк, Грэйс, Норм нар Пандора гариг дээр лаборатортай буун Жэйк аватарын биеэр Нейтири болон түүний эргэн тойрныхон, амьдралын хэмнэлтэй нь илүү дотно танилцан Хометригийн мэдээллийг RDA руу явуулсаар байх болно. Овгийнхны байгалиа шүтэн хэрхэн зохицон амьдарч байгаа нь Жэйкийг нэг мөр өөрчлөн гурван сарын хугацаанд овгийн нэг хэсэг болсон мэт дасах болно. Хугацаа болсон тул бульдозерууд Пандора гариг дээр олборлолтоо хийхээр буух үед Жэйк-аватар эсэргүүцэн зогсоохыг оролдох ба энэ үед Куоритч Жэйкийг таних ба тэдний Навичууд Хометригээсээ хэзээ ч нүүхээргүй юм гэсэн тайлбарыг сонсон Паркер Селфриж, Куоритч нар Навичуудыг ятган нүүлгэхэд нэг цагийн хугацаа өгч Жэйк-аватар, Грэйс-аватар хоёр Навичуудтай ярилцан нүүхийг сануулахад тэр хоёрыг урвасан хэмээн үзэж модонд хүлнэ. Куоритч дайралтаа эхлүүлэн Хометри мод руу халдан дайрч олон Навичууд тэр дундаа Нейтиригийн эцэг, овгийн захирагч Эйтукан нар үрэгдэх ба модонд хүлээстэй Жэйк, Грэйс нарын аватар биеийг Моат чөлөөлдөг. Пандора дээрх гурван хүний лаборатор даалгавраа хангалтгүй биелүүлсэн гэж хорино. Нисгэгч эмэгтэй Труди Чэсин Навичуудад туслахын тулд Жэйк, Грэйс, Норм нарыг суллан лабораторын хамт Пандора руу нисэхэд Грэйс хурандаад суманд оногдон шархдана.
Навичууд зарим амьтадтай оюун ухаанаараа холбогддог. Түүн дотроос Торук хэмээх хүчирхэг жигүүртэнтэй холбогдсон тохиолдол Навичуудад таван удаа байсан тэдний итгэлийг олохын тулд Жэйк-аватар Торукийг удирдан Навичууд дээр очиж хамт тэмцэхийг уриалан сүнснүүдийн модноос Жэйк-аватар туслалцаа хүснэ. Моат Грэйсийн шархыг эдгээхийн тулд хүний биенээс аватарын бие рүү шилжүүлэхийг хичээсэн ч шарх нь хүнд байсан тул чаддаггүй.
Оматикай овгийн шинэ удирдагч Цутэй, Жэйк нар хөрш овгийнхонтой нэгдэн мянга мянган Нави дайчдаар Паркер Селфриж, Куоритч нарын түрэмгий хүчийн эсрэг тэмцэх болно. Тулалдаанд Цутэй болон Труди нар амь эрсдэх ба хүч тэнцвэргүй байдалд автан хүчин мөхөсдөхийн үест Навичууд болон Жэйк тэргүүтэй аватаруудад Пандора гаригийн хүчирхэг араатан, ан амьтад тусладаг. Сүнснүүдийн модыг сүйтгэхээр авч явсан тэсрэх бөмбөгтэй Куоритчийн онгоцыг Жэйк зогсооно. Куоритч «AMP өмсгөлөөр» хуяглан Жэйкийн аватар биеийг зогсоохын тулд Пандора гариг дээр буун Жэйкийн биеийг лабораторын хайж олон устгах гэж байх үед нь Нейтири зогсооно.
Ийнхүү Пандора гариг заналхийллээс ангижрах ба Жэйк хүн биенээсээ аватар бие рүү шилжин Оматикай овгийн ахлагч болох болно.
Дүрүүдэд[засварлах | кодоор засварлах]
Хүмүүс[засварлах | кодоор засварлах]
- Сэм Уортингтон — Жэйк Салли (англ. Jake Sully), Аватар төслийн гишүүн.
- Сигурни Уивер — Грэйс Огустин (англ. Grace Augustine), Аватар төслийн ахлагч, биологич.
- Мишель Родригес — Труди Чакон (англ. Trudy Chacуn), байлдааны нисдэг тэрэгний нисгэгч эмэгтэй.
- Жованни Рибизи — Паркер Сельфриж (англ. Parker Selfridge), RDA-гийн тэргүүн
- Стивен Лэнг — Майлз Куоритч (англ. Miles Quaritch), RDA-гийн хамгаалалтын албаны тэргүүн, хурандаа.
- Жоэл Дэвид Мур — Норм Спеллман (англ. Norm Spellman), антропологич, Аватар төслийн гишүүн.
- Дилип Рао — Макс Патэл (англ. Max Patel), Аватар төслийн ажилтан.
- Мэтт Жеральд — Лайл Уайнфлит (англ. Lyle Wainfleet),
Нави овгийнхон[засварлах | кодоор засварлах]
- Зои Салдана — Нейтири (англ. Neytiri), Оматикай овгийн ахлагчийн охин.
- Уэс Стьюди — Эйтукан (англ. Eytucan), Оматикай овгийн ахлагч, Нейтиригийн эцэг.
- Си Си Эйч Паундер — Мо’ат (англ. Mo'at), Оматикай овгийн сүсэг бишрэлийн тэргүүн, Нейтиригийн эх.
- Лэз Алонсо — Цу’тэй (англ. Tsu'tey), Оматикай овгийн гишүүн.
- Питер Менса — Аквей (англ. Akwey), Оматикай овгийн гишүүн.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ BBFC rating and classification details for Avatar (December 7, 2009). August 26, 2010-д хандсан. “Feature Film. Classified 07 December, 2009. Run Time 161m 35s”
- ↑ Diane Garrett. "Red carpet becoming more global", Variety, 2007-04-16. 2007-04-17-нд авсан.
- ↑ Avatar (2009) – Box Office Mojo. Box Office Mojo. Internet Movie Database. August 30, 2010-д хандсан.
- ↑ Avatar. The-Numbers. Nash Information Services. September 5, 2010-д хандсан.
- ↑ French, Philip. "Avatar was the year's real milestone, never mind the results", The Observer, London: guardian.co.uk, March 14, 2010. March 29, 2010-нд авсан.
- ↑ Johnston, Rich. "Review: AVATAR – The Most Expensive American Film Ever… And Possibly The Most Anti-American One Too.", Bleeding Cool, December 11, 2009. March 29, 2010-нд авсан.
- ↑ Choi, Charles Q.. "Moons like Avatar's Pandora could be found", MSNBC, December 28, 2009. February 27, 2010-нд авсан.
- ↑ Wilhelm, Maria; Dirk Mathison (November 2009). James Cameron's Avatar: A Confidential Report on the Biological and Social History of Pandora. HarperCollins. ISBN 0-0618-9675-6.
- ↑ Jeff Jensen. "Great Expectations", Entertainment Weekly, Time Warner, January 10, 2007. January 28, 2007-нд авсан.
- ↑ "Synthetic actors to star in Avatar", St. Petersburg Times, Times Publishing Company, August 12, 1996. February 1, 2010-нд авсан.
- ↑ Judy Hevrdejs; Mike Conklin. "Channel 2 has Monday morning team in place", Chicago Tribune, August 9, 1996. December 22, 2006-нд авсан.
- ↑ Crafting an Alien Language, Hollywood-Style: Professor's Work to Hit the Big Screen in Upcoming Blockbuster Avatar. USC Marshall. University of Southern California Marshall School of Business. January 17, 2010-д хандсан.
- ↑ "Avatar Language". Nine to Noon. December 15, 2009.
- ↑ Barnes, Brooks. "'Avatar' Is No. 1 but Without a Record", The New York Times, The New York Times Company, December 20, 2009. December 20, 2009-нд авсан.
- ↑ Fritz, Ben. "Could 'Avatar' hit $1 billion?", Los Angeles Times, Tribune Company, December 20, 2009. December 20, 2009-нд авсан.
- ↑ James Cameron's 'Avatar' Film to Feature Vocals From Singer Lisbeth Scott. Newsblaze.com. December 6, 2009-д хандсан.
- ↑ D'Alessandro, Anthony. "work=Variety 'Avatar' takes $27 million in its first day", Reed Business Information, December 19, 2009. January 11, 2010-нд авсан.
- ↑ Douglas, Edward (December 21, 2009). Avatar Soars Despite Heavy Snowstorms. ComingSoon.net. CraveOnline. December 21, 2009-д хандсан.
- ↑ Reporting by Dean Goodman; editing by Anthony Boadle. ""Avatar" leads box office, despite blizzard", Reuters, Thomson Reuters, December 20, 2009. December 20, 2009-нд авсан.
- ↑ All Time Worldwide Box Office Grosses. Box Office Mojo. January 27, 2010-д хандсан.
- ↑ Rosenberg, Adam. "'Avatar' Sequel Confirmed By James Cameron... And Here's What We'd Like To See", MTV, January 8, 2010. January 11, 2010-нд авсан.
- ↑ "List of Academy Award nominations", CNN, February 2, 2010. February 2, 2010-нд авсан.
- ↑ Horwitz, Jane. "Family Filmgoer", The Boston Globe, The New York Times Company, December 24, 2009. January 9, 2010-нд авсан.
- ↑ Rottenberg, Josh. "James Cameron Talks Avatar: Brave Blue World," Entertainment Weekly #1081 (December 18, 2009): 48.
- ↑ Cameron, James. Avatar. Avatar Screenings. Fox and its Related Entities. the original on May 27, 2010-с архивлагдсан. February 9, 2010-д хандсан. Archived version February 9, 2010
- ↑ Cameron, James. Avatar. Avatar Screenings 8 and 15. Fox and its Related Entities. the original on May 27, 2010-с архивлагдсан. February 9, 2010-д хандсан. Archived version February 9, 2010
- ↑ (Франц)James Cameron en Chine pour faire la publicitй de son film « Avatar »People daily, 24.12.2009
Холбоос[засварлах | кодоор засварлах]

- Албан ёсны вэбсайт
- Official shooting script
- Аватар Internet Movie Database вэбсайт дахь
- Аватар Rotten Tomatoes вэбсайт дахь
- Аватар Metacritic вэбсайт дахь
- Аватар Box Office Mojo вэбсайт дахь
- "Аватар (2-Disc Set) Blu-ray Disc Review" HD Report
- James Cameron's Avatar Wiki