Зои Салдана

Зои Салдана
Салдана 2010 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр.
ТөрсөнЗои Ядира Салдана Назарио
1978 оны 6 сарын 19 (1978-06-19) (45 настай)
Нью-Жерси Америкийн Нэгдсэн Улс[1][2]
МэргэжилЖүжигчин
Идэвхтэй жил1999–одоо
Албан ёсны цахим хуудас

Зои Ядира Салдана Назарио (Англи: Zoe Yadira Zaldaсa Nazario, 1978 оны зургаадугаар сарын 19-нд төрсөн) буюу Зой Салдана (Англи: Zoe Saldana) нь Америкийн жүжигчин эмэгтэй юм. Тэр Чарльз Стоуны найруулсан Бөмбөрчид (2002) киноны «Лайла», Гор Вербинскийн найруулсан Карибын тэнгисийн дээрэмчид: Хар сувдны хараал (2003) киноны «Анна-Мария», Ж. Ж. Абрамсын найруулсан Оддын дайн (2009) киноны «Ниота Ухура», Жэймс Камероны найруулсан Аватар (2009) киноны «Нейтири» зэрэг дүрүүдээрээ Холливудын тавцнаа танигдсан билээ. Түүнчлэн Стивен Спилбергийн найруулсан Нисэх онгоцны буудал (2004), Нил ЛаБьютын найруулсан Оршуулган дээрх үхэл (2009), Жон Льюсенхопын найруулсан Довтлогчид (2010) зэрэг үзэгчдэд эчнээ танил болсон хэд хэдэн кинонуудад туслах дүрүүдийг бүтээсэн байна.

Зои Доминикан, Пуэрто Рико гаралтай ажээ.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named filmreference.com
  2. "The Official Website of Zoe Saldana — Biography". Archived from the original on 2010-03-23. Retrieved 2010-10-10.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Зои Салдана – Викимедиа зураг, бичлэг, дууны сан