Авгас

Авгас нь Өөлд ястнуудын дундах нэг ургын овог юм. Одоогийн Ховд аймгын Эрдэнэбүрэн суманд суурьшин амьдарцгаадаг.

Авга буюу эцгийн талын ураг төрлийн авга нарын угшилтай хүмүүсээс хамаардаг овгийнхон юм. Авга гэдэг үгэнд олон тооны "с" нөхцөл залгаж авгас болсон байна.