Jump to content

Август Цезарь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Август Октавиан-с чиглүүлэгдэв)

Август, Цезарь буюу Октавиан (Англи хэл:Augustus, Caesar or Octavian orig. Gaius Octavius later Gaius Julius Caesar Octavianus) (МЭӨ 63 оны есдүгээр сарын 23-нд төрж, МЭ 14 оны наймдугаар сарын 19-нд Наполийн ойролцоох Нолад нас барсан.) Ромын анхны эзэн хаан. Баян чинээлэг гэр бүлд төрсөн Август 18 настай байхдаа өөрийн авга ах Юлий Цезарьт өргөгдөн, түүний залгамжлагчаар нэрлэгдэх болжээ. Цезарийн аллагын дараа (МЭӨ 44 он) эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцож, хэд хэдэн тулалдааны дараа өөрийн өрсөлдөгч Лепиди, Марк Антони нарын хамтаар хоёр дахь триумвиратыг байгуулав. МЭӨ 32 онд Лепидийг, МЭӨ 31 онд Актиумын тулалдаанд Марк Антонийг (Клеопатратай хамтарсан) ялж, төрийн эрхийг ганцаараа барих болсон байна. Август принсепс цол хүртэн Ром эзэнт гүрэн хэмээн нэрлэгдэх болов. Эхэндээ бүгд найрамдах засаглалыг дэмжиж, улс орноо консул шиг удирдаж байсан ч МЭӨ 27 онд Аугуст цол хүртэж, дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхэт эзэн хаан болжээ. Түүний засаглалын үед (МЭӨ 31 – МЭ 14 он) Ромчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, Грек - Ромын ертөнц хөгжин цэцэглэж байв. Август эзэнт гүрний алслагдсан мужуудыг хамгаалах, зам тавих болон бусад олон нийтийн ажил эхлүүлэн, Пакс Романын үндсийг тавьж, урлаг соёлыг хөхиүлэн дэмжиж байв. Тэрээр Ромын ёс суртахууны сургаалиудыг засварлах алхамуудыг хийж, өөрийн охин Жулиаг садар самуун явдалтай хэмээн цөллөгт явуулж байв. Түүнийг нас барах үед эзэнт гүрэн нь Ибериэс Каппадоки хүртэл, Галлаас Египет хүртэл өргөн уудам болсон байв. Түүнийг нас барсны дараа бурханчлан шүтэх болжээ.

Анхдагч эх сурвалжууд

[засварлах | кодоор засварлах]

хоёрдогч эх сурвалжууд

[засварлах | кодоор засварлах]