Jump to content

Аварга загас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Аврага загас-с чиглүүлэгдэв)
Аварга загас
Оршин байсан хугацаа: Silurian–Recent
Саарал аврага загас (Carcharhinus amblyrhynchos)
Саарал аврага загас (Carcharhinus amblyrhynchos)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Chondrichthyes
Дэд анги: Elasmobranchii
Дээд баг: Selachimorpha, Ялтсан загалмайт
Orders

Carcharhiniformes

Аварга загас нь мөгөөрсөн араг ястай, шувтан хэлбэрийн биетэй далай, тэнгисийн загас юм. Анх үүссэн нь 420 сая жилийн өмнө буюу үлэг гүрвэлээс өмнө ажээ. Аварга загасны 440 зүйл бий. Хамгийн жижиг 17 см-12 м хүртэл том халиман аврага загас гэх мэт янз бүр байна. Хамгийн сайн танигдсан зүйл болох аварга цагаан загас, алхан толгойт загас зэрэг нь усны ертөнцийн хамгийн дээд зэрэгт байрлах махчин амьтад юм. Аврага загас нь голдуу далайн гүнд 2000 м орчимд таарах ба зарим зүйл нь 3000 м ба түүнээс дээш гүнд амьдарна.

Аварга загас гэхээр аюултай амьтан гэсэн ойлголт тархсан байдаг ч, хүнд хор хөнөөл учруулах магадлалтай нь 20-30 зүйл ба энэ нь нийт аврага загасны 10%-д хүрэхгүй юм. Үлдэх 90 гаруй хувийн аврага загас нь айхтар уурлуулж, цочроохгүй бол хүнд аюул учруулахгүй гэнэ. Өдгөө нэг хэсэг зүйл нь устах аюулд хүрээд байгаа ч хүмүүст тархсан аюулт муу амьтан мэт төсөөллөөс болоод тэр үү, халимтай харьцуулахад хамгаалах үйл ажиллагаа урагштай явагдаагүй байна.

 Commons: Аварга загас – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Аварга загас – Энэ үгийг тайлбар толиос харна уу