Jump to content

Австрали тоодог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Австрали тоодогАм

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Тогоруутан
Овог: Тоодгийнхон
Төрөл: Ardeotis
Зүйл: A. australia
Латин нэр
Ardeotis australis
(Грэй, 1829)


Австрали тоодог (Ardeotis australis) нь хойд Австрали, өмнөд Шинэ Гвинейн тал хээр болон мод, бутлаг ургамалт нутгаар тархсан том биетэй, газрын шувуу юм. Австрали тоодгийг Төв Австралид, ялангуяа Аборигенууд бутны цацагт хяруул хэмээх нь бий.

Эрэгчин нь 1.2 м хүртэл өндөртэй, далавчаа дэлгэсэн байдлаараа 2.3 м-т хүрнэ. Дунджаар 7.5 кг жинтэй байдаг. Харин эмэгчин нь арай жижигхэн бөгөөд 80 см өндөртэй, 3 кг жинтэй байдаг. Гэхдээ эрэгчин, эмэгчин нь ижилхэн зүстэй[1]. Хамгийн том Австрали тоодгийг Викториад агнасан бөгөөд 14.5 кг жинтэй байжээ[2]. Нуруу, далавч, сүүлч нь бүдэг бордуу өнгөтэй, далавчны өд нь цагаан, хар бидэртэй байдаг. Хүзүү, толгой нь цагаавтар бөгөөд хар "титэм"-тэй. Харин хөл нь шаргал өнгөтэй байна.

  1. http://www.oiseaux.net/birds/australian.bustard.html
  2. Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0851122359
 Commons: Австрали тоодог – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Австрали тоодог-тай холбоотой мэдээлэл байна.