Jump to content

Автомашины аж үйлдвэрлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Автомашины аж үйлдвэрлэл нь аж үйлдвэрийн нэгэн салбар бөгөөд автомашин болон тээврийн хэрэгслийг олноор үйлдвэрлэх үндсэн зорилготой салбар юм. Энэ салбар нь анх Карл Бенцийн 1885 онд зохион бүтээсэн автомашинаас гаралтайгаар 19-р зууны сүүлээр бий болсон.

Автомашины үйлдвэрлэл нь механик инженерчлэлийн нэг салбар болох 1880, 1890-ээд онд Франц, Германд, 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед Англи, Австри-Унгар, Итали, АНУ, Бельги, Канад, Швейцарь, Швед, Оросын эзэнт гүрэнд үүсч эхэлсэн. Энэхүү хөгжил нь тээврийн хэрэгцээ, амьтан, хүний ​​булчингийн хүчийг нүүлгэн шилжүүлэхээс үүдэлтэй юм. 20-р зууны дунд үеэс автомашины үйлдвэрлэлийг монопольчлолын өндөр түвшинтэй боловсорсон салбар гэж үздэг болсон.

Дэлхий хоёрдугаар дайны дараа 1950-60-аад онд автомашины үйлдвэрлэл Япон улсад эрчимтэй хөгжиж, Бразил, Мексик, Аргентин, Испанид мөн хөгжиж Энэтхэг, БНХАУ-д суурь нь тавигдаж эхэлсэн байна. 1950-аад онд японы "Toyota" фирм уяан хатан үйлдвэрлэлийн Кайзен системийн арга барилд тулгуурлаж чанарыг дээшлүүлсэн байна. Үүнийг үр ашигтай үйлдвэрлэл буюу «Тоёота-гийн арга» гэж нэрэлдэг.

1970-аад оны дундуур автомашин угсралтад "робот" ихээр ашиглаж 80-аад оны эхээр Япон улс автомашины үйлдвэрлэлээрээ АНУ-ын урд гарч дэлхийд тэргүүлэгчийн байр суурийг эзэлсэн. 1980-аад оны дундуур Өмнөд Солонгост автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн. 1990-2000-аад онд Баруун Европын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн тусламжтайгаар Европын зарим пост-социалист орнуудад (Герман, Чех, Румын) автомашины үйлдвэрлэл (Skoda, Dacia), Азийн бүс нутгийн зарим орнуудын нэгэн адил шинэчлэгдсэн. Хятадад 2009 онд автомашины үйлдвэрлэл, автомашины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч болсон. Үүний зэрэгцээ 1980-аад оноос хойш Европын олон улс (Германаас бусад) дэлхийн автомашины үйлдвэрлэл дэх байр сууриа мэдэгдэхүйц сулруулсан байна.

Дэлхийн автомашины үйлдвэрлэл 21-р зуун эхэлсэнээр машины хөдөлгүүрийн экологийн болон хэмнэлтийн үзүүлэлтэд илүү анхаарч эхэлсэн бөгөөд холимог систем (дотоод шаталтын хөдөлгүүр+цахилгаан мотор+аккумулятор), аюулгүй байдлыг сайжруулж автомашиныг бүхэлд нь «ухаантай» болгож эхэлсэн. 2010 оноос холимог болон бүтэн цахилгаан автотээврийн хэрэгсэл үйлдвэрлэж эхлээд байна. Ялангуяа АНУ (Tesla) , БНХАУ-д -BYD Co Ltd (англ. Build Your Dreamsмөрөөдлөө биелүүл»).

2000-2010 онд Бразилд автомашины үйлдвэрлэл 1.7 сая ширхэгээс илүү гарч 3.6 сая ширхэг хүртэл өссөн бол Мексик дэлхийн зах зээлд гарсны дараагаар бага зэрэг үсрэлт хийж, автомашины бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн байна. 2011 онд Хятадын автомашины үйлдвэрлэл 10-15%-иар өсч, дэлхийн автомашины үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа аль ч улс 20 сая автомашины үйлдвэрлэлийн хэмжээг давах боломжтой болж байна.

2017 онд дэлхий даяар 73.5 сая суудлын автомашин, 23.9 сая ачааны машин үйлдвэрлэсэн байна.

2020 он гэхэд Хятадын засгийн газар жилд 3 сая сэргээгдэх эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлтэд хүрэхээр төлөвлөж байсан бөгөөд нийт үйлдвэрлэл 30 сая тээврийн хэрэгсэл болж өсөхөөр төлөвлөн ажиилласан байна. 2025 он гэхэд Хятад улс дэлхийн тэргүүлэгч автомашины зах зээл болох том зорилт тавьж байна.

2025 онд борлуулсан тээврийн хэрэгслийн тоогоороо хамгийн том компаниуд нь Toyota Motor Corporation (11.32 сая), Volkswagen (8.98 сая), Hyundai Motor Group (7.27 сая), General Motors (6.18 сая) байв. 2025 онд орлогын хэмжээгээрээ хамгийн том автомашин үйлдвэрлэгчид нь Volkswagen, Toyota, General Motors, Ford, Mercedes Benz, BMW, Honda, Hyundai, BYD, болон Stellantis байв.



.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.