Ажигана ХХК

Ажигана ХХК
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 2012
Төв байр Улаанбаатар, Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Салбар Тахианы махны аж ахуй

“Ажигана” ХХК нь 2012 оны 9 сард Үндэсний хөрөнгө оруулалтаар махны чиглэлийн тахианы аж ахуйг байгуулж, 2013 оны 9 сард анхлан “Оргио” нэрийн зургаан төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байсан бөгөөд одоо нийт зах зээлд 10 төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Эх орны хөрсөнд ургасан химийн найрлагагүй үр тариаг боловсруулан “Оргио”-ийн тэжээлийн үйлдвэрт тахианы тэжээлээ бэлтгэж эрүүл, мах үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж байна. “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, Олон Улсын ISO, HACCP стандартыг ханган үйлдвэрлэл, тээвэрлэлтийг хийж зах зээлд нэвтрүүлсэн.

Ажиган ХХК нь дэлхийд цөөн байх, Монголдоо анхны, хангамжийн бүрэн нэгдсэн бүтэцтэй тахианы махны цогцолбор аж ахуйг бий болгон ажиллаж байна. Энэхүү бүтцийн давуу тал нь тахианы махны үндсэн түүхий эд болох үр тариа, махны чиглэлийн өндөгнөөс мах бэлтгэх хүртэлх бүх үе шатыг цогцолбор аж ахуйнхаа хүрээнд бий болгодог нь түүхий эдийн чанарт хяналт тавьж, хэрэглэгчдийг эрүүл, итгэлтэй хүнсээр хангах боломжийг олгодог юм.

Ариун цэврийн шаардлагыг хангах тал дээр Израиль, Холбооны Бүгд Найрамдах Герман, Америкийн нэгдсэн улсуудад ашиглагдаж байгаа хамгийн сүүлийн үеийн, А зэрэглэлийн технологи болох “Know-how’’-ыг 2012 онд худалдан авсан.

2012 онд ISO стандарт 2013 онд HALAL технологийн сертификат, 2013 оны 5 сараас эхлэн ШУА-ын “Химийн хүрээлэн”-тэй хамтран тэжээлийн чанарыг дэлхийд байхгүй органик, маш өндөр чанартайгаар үйлдвэрлэхээр ажиллаж байна. 2014 оны 11 сард Монголдоо анх удаа махны чиглэлийн тахианы эх сүргийг оруулж ирэн, цаашид Монгол тахианы үүлдэр гаргах анхны алхмаа хийлээ.