Азербайжаны Үндсэн хууль

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Азербайжаны Үндсэн хууль

Бүгд Найрамдах Азербайжан Улсын үндсэн хууль (азербайжан. Azərbaycan Respublikasının Konstitusiyası)- Тусгаар тогносон Бүгд Найрамдах Азербайжан Улсын анхны Үндсэн хууль 1995 оны 11-р сарын 12-нд бүх нийтийн санал асуулгаар батлагдсан бөгөөд Азербайжаны бүх нутаг дэвсгэр дээр эрх зүйн дээд чадамжтай шууд үйлчлэх хууль юм.

Түүх[засварлах | edit source]

1918 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Ардчилсан Азербайжан улс 1920 он хүртэл 23 сар оршин тогтнож, үндсэн хуулиа баталж чадаагүй юм. Иймээс Азербайжанд Үндсэн хуулийн бүтээн байгуулалтын түүх ерөнхийдөө Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үеэс эхэлдэг.

1921 оны Үндсэн хууль[засварлах | edit source]

Азербайжаны (Азербайжан ЗСБНУ) анхны Үндсэн хуулийг 1921 оны 5-р сарын 19-нд Бүх Азербайжаны Зөвлөлтийн I их хурлаар батласан байна. 1921 оны Үндсэн хуулиар хот, хөдөөгийн ажилчдын /пролетариат/ дарангуйллыг тогтоосон. ЗСБНХОУ-ын Үндсэн хуулийн загварт үндэслэн төрийн эрх мэдлийн байгууллагад ажилчин ангийн тэргүүлэх үүргийг зааж өгсөн байна. Азербайжаны Зөвлөлийн их хурал Бүгд Найрамдах Улсын дээд эрх мэдэлтэй байгууллага гэж тунхаглагджээ. Их хурлын хоорондох хугацаанд Азербайжаны Гүйцэтгэх Төв Хороо дээд эрх мэдэл хэрэгжүүлэх ёстой гэж заасан байв. Азербайжаны Гүйцэтгэх Төв Хороо нь хууль тогтоох, гүйцэтгэх, хяналт тавих чиг үүргийг хослуулдаг байжээ. Азербайжаны Гүйцэтгэх Төв Хороо нь Ардын комиссаруудын зөвлөл, Ардын комиссаруудын газрыг байгуулжээ. Азербайжаны Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 1925 оны 3-р сарын 14-нд Бүх Азербайжаны Зөвлөлтийн IV их хурлаар баталсан байна.

Анхны Үндсэн хууль нь 5 хэсэг, 15 бүлэг, 104 зүйлтэй байв. Энэ зүйл заалтуудад төрийн бүтэц, Зөвлөлт засгийн зохион байгуулалт, дэг журам, зохицуулалтын талаар тусгасан байв. Зөвлөлт засгийн эрх мэдлийн байгууллагуудад сонгууль явуулах зарчим, төсвийн хуулийн үндсэн заалтууд, Азербайжаны төрийн бэлгэдлийн (сүлд, туг) тодорхойлолт. Түүнчлэн 1921 оны Үндсэн хуульд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, жагсаал цуглаан хийх, гудамжны жагсаал хийх, ухамсрын эрх чөлөө, үндэс угсаа, арьс өнгө, шашин шүтлэг харгалзахгүйгээр эрх тэгш байх, ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй заавал эзэмших тухай заасан байдаг. Эмэгтэйчүүд, залуучууд, цэргийн албан хаагчид, өмч хөрөнгөгүй, оршин суугчдын сонгуулийн бүх хязгаарлалтыг цуцалсан байна.

1927 оны Үндсэн хууль[засварлах | edit source]

1922 оны 12-р сарын 30-нд Москвад болсон Бүх Холбооны Зөвлөлтийн анхдугаар их хурлаар ЗХУ-ыг байгуулах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр Азербайжан өөрийн тусгаар тогтнолоо алдсан байна.

Азербайжаны хоёр дахь 1927 оны Үндсэн хууль нь 5 хэсэг, 9 бүлэг, 101 зүйлээс бүрдсэн байжээ. Анхдугаар Үндсэн хуулийн заалтуудыг нэмж, өргөтгөсөн бөгөөд эрх мэдлийг ЗХУ-д төвлөрсөн хэлбэртэй заалтууд байсан. Дээд шүүх байгуулагдсан. Азербайжаны Ардын Комиссариатуудын тоо 11 болж цөөрсөн бөгөөд Азербайжаны төв статистикийн ерөнхий газар байгуулагдсан байна.

1937 оны Үндсэн хууль[засварлах | edit source]

1937 оны 3-р сарын 10-нд хуралдсан Бүх Азербайжаны Зөвлөлтийн IX их хурал Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж, 3-р сарын 14-нд Бүгд найрамдах улсын шинэ Үндсэн хуулийг батласан байна. Энэ Үндсэн хууль 14 хэсэг, 155 зүйлээс бүрдэж байв. Энэхүү шинэ Үндсэн хуульд Бүгд найрамдах улсын үндэсний, эдийн засаг, улс төр, түүхэн онцлогийг тусгасан байна. Үндсэн хуулийн 1-р бүлэг нь Зөвлөлт Азербайжаны нийгмийн тогтолцоонд, 2-р бүлэг нь төрийн тогтолцоонд, 3-р бүлэг нь төрийн дээд эрх мэдлийн байгууллагуудад зориулагдсан байв. 4-р бүлэг - төрийн захиргааны байгууллагад, 5-р бүлэг нь Нахичеван АССР-ийн төрийн дээд эрх мэдлийн байгууллагуудад, 6-р бүлэг нь Нахичеван АССР-ийн төрийн эрх барих байгуллагад, 7-р бүлэгт Уулын Карабахын Автонмийн төрийн эрх барих тухай, 8-р бүлэг нутгийн захиргааны байгууллагууд, 9-р бүлэгт Азербайжаны төсөв, 10-р бүлэг шүүх, прокурор, 11-рт иргэдийн үндсэн эрх, үүрэг, 12-р бүлэгт сонгуулийн тогтолцоо, 13-р бүлэгт төрийн бэлгэ тэмдэг - хэл, сүлд, туг, нийслэл, эцэст нь үндсэн хуулийн 14-р бүлэг нь үндсэн хуулийг өөрчлөх журамд зориулагдсан байжээ.

1978 оны Үндсэн хууль[засварлах | edit source]

1960-аад оны сүүлчээр коммунист нийгэмд түргэвчилсэн шилжилтийн санаа аажмаар бүтэлгүйтэж, 70-аад оны эхээр шинэ нийгэм боловсруулах шаардлагатай болжээ. "Хөгжингүй социализм"-ийн ЗХУ-ын шинэ Үндсэн хууль удаан болосруулсаны эцэст 1977 оны 10-р сарын 7-нд баталсан.

Үүний дараа 1978 оны 4-р сарын 21-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын 9-р удаагийн Дээд Зөвлөлийн ээлжит бус VII чуулган Азербайжаны шинэ Үндсэн хуулийг батлав. Уг Үндсэн хууль 11-хэсэг, 22 бүлэг, 185 зүйлтэй байжээ.

Азербайжаны Үндсэн хуульд анх удаа улс төрийн тогтолцоо, нийгмийн хөгжил, соёл, гадаад бодлогын үйл ажиллагаа, социалист эх ороноо хамгаалах, ардын депутатын статус зэрэг бүлгүүдийг тусгаж төрийн дээд эрх мэдэл, засгийн газрын зохион байгуулалт, үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт оруулжээ.

Өнөөгийн үндсэн хууль[засварлах | edit source]

Азербайжан улс тусгаар тогтнолоо олж авсны дараа баталсан анхны Үндсэн хууль нь Бүгд Найрамдах Азербайжан улсын төрийн байгуулалтын үндэс суурийг тавьсан юм. Азербайжаны Үндсэн хууль нь таван хэсэг, 12 бүлэг, 147 зүйлээс бүрддэг байна.

1995 оны 11-р сарын 12-нд (Үндсэн хуулийн өдөр гэж тэмдэглэдэг) тусгаар тогтносон Азербайжан улсын анхны Үндсэн хуулийг бүх нийтийн санал асуулгаар баталжээ.

2002 оны 8-р сарын 24-нд бүх нийтийн санал асуулгаар тусгаар Азербайжан Улсын Үндсэн хуульд анхны нэмэлт, өөрчлөлт оруулсан.

2009 оны 3-р сарын 18-нд Үндсэн хуулийн 29 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал асуулга явуулж баталсан байна.

2016 оны 9-р сарын 26-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн санал хураалтаар баталж, үүний дагуу Азербайжанд тус улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгож, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5-аас 7 жил болгон нэмэгдүүлсэн бөгөөд Ерөнхийлөгч нэг танхимтай парламент болох Милли меджлис-ийг тараах эрхтэй болсон.