Аз жаргалтай төгсгөлүүд-Өрнө Дорнын шилмэл өгүүллэгийн түүвэр

Яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалан энэ номондоо өрнө, дорнын шилмэл өгүүллэгүүдийг тэнцүүхэн багтаах гэж зорьжээ. Ингэхдээ ахуй ертөнцийн нийтлэг сэтгэлгээг голоор нь зааглан оршигч оюун санааны энэ хоёр ай савын онцлогийг харуулахын тулд XX зууны Хятадын утга зохиолын ертөнцөд төрөн гарсан хамгийн сод зохиолчдын нэг Ли Яаотаны (Ба Жин) "Нохой", Японы утга зохиолын ертөнцөд баримтат зохиолуудаараа шуугиан тарьсан эмэгтэй зохиолч Хаяаши Фүмикогийн "Баян хуур ба загасчдын суурин", Канадын зохиолч Маргарет Этвүүдийн "Аз жаргалтай төгсгөлүүд", Америкийн алдартай зохиолч Фланнери О' Коннорын "Сайн хүнийг олох хэцүү" зэрэг арав гаран өгүүллэгийг сонгосон авч эх хэлнээ хөрвүүлэн уншигч танд барьж байна.

Хэвлэгдсэн огноо: 2013

Хуудасны тоо: 168

SBN: 9789996248733

Хэвлэлийн компани: Тагтаа Паблишинг

Номын төрөл: Өгүүллэг

Номын хэл: Монгол