Jump to content

Айсмарк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Айсмарк ХХК

Айсмарк ХХК
ЧиглэлҮйлдвэрлэл
Байгуулагдсан2003
Төв байрУлаанбаатар,  Монгол
Удирдах хүмүүс
Захирал - П.Ганчимэг БСУХ Дарга - Ч.Мягмарсүрэн
Ажилчдын тоо
+600
Салбар компаниАйсмарк
Вэб сайтwww.icemark.mn

1996 оны зах зээлийн шилжилтийн үед 25 ажилтантайгаар “торхтой сүүн Бамбар зайрмагаар” амтат бүтээгдэхүүний зах зээлд алхам тавьсан “Айсмарк” (Icemark) компани нь уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн технологитой нягт уялдуулан өндөр чанартай, инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бодлогоо чиглүүлж ирсэн. Өдгөө бид 20 гаруй нэр төрлийн нийт 100 гаруй зайрмагийг үйлдвэрлэж, 10.000 гаруй харилцагчидтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, бүтээгдэхүүний чанар, инновацийг бататгаж байна. Манай компани дотоодын үйлдвэрлэлийн 90%, зайрмагийн зах зээлийн 70%-ийг дангаар эзэлж технологийн дэвшил, чанарын баталгаа, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа бид үр дүнтэй байр суурийг бататгаж чаджээ. Бид Монгол орны сэргээгдэх байгалийн түүхий эд болох аньс, нэрс, чацаргана болон сүү сүүн бүтээгдэхүүнийг 10 аймаг, 30 сум дахь 2000 гаруй малчид, 500 гаруй тариаланчдаас баталгаатай, гарал үүсэл тодорхой түүхий эдийг худалдан авч тогтмол ажлын байрыг бий болгосноор нийгмийн хариуцлагын чиглэлээр ч онцгой амжилт үзүүлдэг. Жилд бид 100 сая хүртэлх зайрмагийг үйлдвэрлэж 500 гаруй тогтмол ажлын байрыг бий болгож байна. “Айсмарк” ХХК нь байгалийн баялаг, уламжлалт үнэт зүйлсийг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан, өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна, нийгмийн тогтвортой байдлыг дэмжих, Монгол орны өв соёлыг дэлхийд сурталчлахад тууштай ажиллаж байна. Бидний энэхүү амлалт, хамтын ажиллагаа нь компанийн салбартаа тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.

  • Үндэсний уламжлалт амтыг илэрхийлэх, Айсмарк компанийн ууган брэнд Бамбар нь 1996 оноос 2003 он хүртэл торхтой сүүн зайрмагаар хэрэглэгчдэд хүрч байсан түүхтэй. Улмаар 2003 оноос орц найрлага нь 100 хувь аарцаар солигдож, савлагаа шинэчлэгдэн итшэй болж “Бамбар” брэнд албан ёсоор бүртгэлжсэн билээ. Үйлдвэрлэгдсэн цагаас өдийг хүртэл эх орны зайрмагны зах зээлийг түүчээлсээр монгол хүн бүрийн таашаадаг амттаны нэг болжээ. Жил бүрийн борлуулалтын судалгаагаар тус брэндийн зайрмаг нь хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнээр шалгарч ирсэн бөгөөд Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос “Ард түмний хүнс-2025” шилдэг бүтээгдэхүүнээр өргөмжлөв. Өдгөө тус брэнд нь монгол хүний амтлах мэдрэхүйн дээд гэж тодорхойлж болох экологийн цэвэр аарц дээр суурилж гүзээлзгэнэ, чацаргана, манго, иогурт зэрэг нэмэлт орцуудаар баяжигдан 6 нэр төрөлтэйгээр зах зээлд худалдаалагдаж байна.
  • Импортыг орлох, үндэсний шоколадан зайрмаг болох Венус брэнд нь анх 2011 онд шоколад болон иристэй хоёр төрлөөр  худалдаанд гарч байсан бол өдгөө Айсмарк компанийн хамгийн олон төрөлтэй  брэнд болж өргөжин тэлж 12 нэр төрөлтэйгээр хэрэглэгчдэд хүрч байна. 2024 онд тус брэнд савлагаагаа шинэчлэн илүү өнгөлөг болж, цагаан болон хар шоколадны зохицол болох дабль шоколадтай төрлийг зах зээлд шинээр танилцуулав. Мөн тус брэнд нь Айсмарк компанийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнээр жил бүр шалгардаг бөгөөд шоколадан зайрмагны тэргүүн сонголт билээ. Түүнчлэн тус брэнд нь дуртай зүйлдээ дурлаж, түүнээсээ кайф авч өөрийнхөө ертөнцийг бүтээж буй орчин цагийн залуусын амьдралын хэв маягыг дэмждэг брэнд юм.
    Зөөлөн тааламжит амт уриатай Аляска брэнд нь цэвэр цөцгий болон жимсний төгс хослол билээ. Аляска брэнд нь 2009 онд анх шоколадтай,  цөцгийтэй гэсэн хоёр төрөлтэйгээр зах зээлд танилцуулагдаж байсан бол өдгөө ээжүүдийн таашаан сонгодог хайртай бүтээгдэхүүн нь болжээ. Үүссэн цагаасаа  танигдалт өндөр байсан бөгөөд Айсмарк компанийн үндсэн брэндийн нэг болтлоо хөгжиж, одоогийн байдлаар 7 төрөлтэйгээр худалдаанд гарч байна. Үүн дээр нэмэлтээр Хорека сувагт  буюу үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулан шоколад, гүзээлзгэнэ, цөцгийтэй зэрэг нэр төрлүүдийг 1кг болон 2,5 кг гэсэн хэмжээгээр үйлдвэрлэж байна. Мөн 250 гр савлагаат цөцгийтэй зайрмаг нь гэр бүлээрээ дурсамжит цагаа мөнхлөхөд  хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болоод буй бөгөөд олон төрлийн жимс, тараг, самар, варень зэрэг хүссэн бүтээгдэхүүнтэй хольж сонирхолтой шейк, амттан хийж туршихад  төгс зохицдог.
    Ирис цөцгийн төгс хослол Премиум брэнд анх 2008 онд Тэсо нэрээр хэрэглэгчдэд хүрч, өдгөө ирисэнд дурлагч хүн бүрийн тэргүүн сонголт болж чаджээ. 2022 онд тус брэнд нь  “Премиум” болж нэрээ өөрчлөн, иштэй төрлийг  нэмж 2 төрөлтэйгээр худалдаанд гарч байв. Тус брэнд нь тааламжит тансаг мэдрэмжийг хэрэглэгчдэд төрүүлэхийг зорьдог бөгөөд ирис нь дурсамж сэргээх ач тустай гэдэг нь судалгаагаар батлагджээ.  2023 онд гэр бүлээрээ болон найзуудаараа амтархан идэх боломжтой 250 гр бүхий савлагаатай аягатай төрлийг үйлдвэрлэв. Премиум брэнд нь Айсмарк компанийн нэрийн хуудас болсон үндсэн брэндүүдийн нэг бөгөөд 2024 онд дахин нэг сонирхолтой рожокон буюу торхтой төрлийг зах зээлд нэвтрүүлэн танилцуулав.
  • Айсмарк зайрмагийн үйлдвэр