Jump to content

Алдарт Дөрвөн Зохиол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алдарт Дөрвөн зохиол (мөн Алдарт Дөрвөн Өгүүллэг гэдэг) нь хятадын эртний уран зохиолууд бөгөөд нийт дөрвөн зохиол/ном багтдаг. Үүнд: "Гурван улсын түүх", "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Усан хөвөө", "Улаан асрын зүүд" зэрэг болно. Эдгээр дөрвөн зохиол нь түүхийн он удаан жилийг элээсэн ч хуучраагүй бөгөөд зохиолд гардаг үлгэр домог, орон байрлал нь хятад хүн бүрийн төсөөлөлд буун шингэжээ. Дөрвөн зохиолын уран дүрслэл, дүрүүдийн тодотгол зэрэг нь дээд зэргийн төгс бөгөөд чанарын хувьд эн тэнцүү юм.

"Улаан асрын зүүд" зохиолыг Чин улсын бичгийн хүн Цао Шүэ Жө зохиохоос өмнө "Гайхамшигт Дөрвөн Зохиол" гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнд "Гурван улсын түүх", "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Усан хөвөө", "Алтан лонхт тэргүүлэгч цэцэг" гэх 4 зохиол багтдаг байсан. "Улаан асрын зүүд" зохиол зохиогдсоны дараа "Алтан лонхт тэргүүлэгч цэцэг" зохиолыг хасч оронд нь "Улаан асрын зүүд" зохиолыг нэмснээр Алдарт Дөрвөн Зохиол гэх одоогийн нэршлээр нэрлэж эхэлсэн.

Монгол орчуулгаХялбаршуулсан ханзУламжлалт ханзПин ИньЗохиогдсон зуун
Усан хөвөө水浒传水滸傳Shuǐ hǔ zhuàn14-р зуун
Гурван улсын түүх三国演义三國演義Sān guó yǎnyì14-р зуун
Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл西游记西遊記Xī yóu jì16-р зуун
Улаан асрын зүүд红楼梦紅樓夢Hóng lóu mèng18-р зуун