Александр Гомельский
Александр Яковлевич Гомельский (1928 оны 1-р сарын 18-нд ЗХУ-ын Ленинград мужийн Кронштадт хотд төрсөн- 2005 оны 8-р сарын 16-нд Москвад нас барсан) - Зөвлөлт Холбоот Улсын сагсан бөмбөгийн дасгалжуулагч. ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч. 18 жилийн турш тэрээр ЗХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийг удирдаж байсан. Энэ хугацаанд Зөвлөлтийн шигшээ баг 1988 оны Олимпийн аварга, дэлхийн хошой аварга (1967, 1982), Европын зургаан удаагийн аварга (1963, 1965, 1967, 1969, 1979, 1981) болсон. Тэрээр 1995 оноос Сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1945-1948 онд Ленинград хотын Лесгафтын нэрэмжит Биеийн тамирийн дээд сургуулийг дасгалжуулагчийн ангид, Цэргийн биеийн тамирын дээд сургуульд (1949-1952) сурч төгсөөд "Спортын багийн тоглоомын дасгалжуулагч-багш" мэргэжлээр төгссөн байна.
Тэрээр Ленинградын сагсан бөмбөгийн "СКИФ" (1945-1948), Армийн спортын клуб-СКА (1949-1953) багуудад хамгаалагчаар тоглож байсан.
Дасгалжуулагчаар ажилласан
[засварлах | кодоор засварлах]- "Спартак" (Ленинград) 1949-1952 онуудад.
- СКА (Рига) 1953-1965 онуудад баг нь ЗХУ-ын аварга, гурван удаа Европын аварга шалгаруулах тэмцээний аварга (1958, 1959, 1960) болсон.
- ЦСКА 1970-1979, 1985, 1986. ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа түрүүлсэн, 1971 оны Европын аваргуудын цомын аварга.
- ЗХУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг 1963-1970, 1977-1984, 1987-1988. 1988 оны Олимпийн наадам, 1967, 1982 оны дэлхийн хошой аварга, Европын аварга шалгаруулах тэмцээнд 1963, 1965, 1967, 1969, 1979, 1981 онуудад 6 удаа ялалт байгуулсан байна.
1991-1992 онд А.Я.Гомельский Оросын сагсан бөмбөгийн холбооны даргаар ажиллаж байсан.
1997 оны 12-р сард тэрээр ЦСКА сагсан бөмбөгийн клубын ерөнхийлөгч болжээ.
Тэрээр 2005 оны 8-р сарын 16-нд 78 насандаа цусны хорт хавдраар нас баржээ.