Александр Козлов

Александр Козлов

Александр Александрович Козлов (1981 оны 1-р сарын 2-нд ЗХУ-ын Южно-Сахалинск хотод төрсөн) -Оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 11-р сарын 10-наас ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны сайд. Нэгдсэн Орос намын Ерөнхий зөвлөлийн гишүүн.

2018 оны 5-р сарын 18-аас 2020 оны 11-р сарын 10-ны хооронд ОХУ-ын Алс Дорнод, Хойд туйлын хөгжлийн сайд. 2015 оны 9-р сарын 20-ноос 2018 оны 5-р сарын 18 хүртэл ОХУ-ын Амур мужийн захирагч. 2014-2015 оны 3-р сарын 25 хүртэл Благовещенск хотын дарга.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын оросын талын дарга.

Намтар[засварлах | кодоор засварлах]

2003 онд Москвагийн Засгийн газрын дэргэдэх Москвагийн Бизнесийн Академийн Благовещенск дахь салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. 2014 оны 4-р сарын байдлаар Алс Дорнодын Холбооны Их Сургуульд уул уурхайн инженер мэргэжлээр суралцсан ч төгсөөгүй байна.