Алтангэрэлийн Алтанхуяг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Алтангэрэлийн Алтанхуяг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Ардын хувьсгалын ойн жилүүдэд төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд 94 жилийн ойгоор Төв аймгийн Заамар сумын харьяат улсын өсөх идэр начин Жанчивын Отгонбаяраар гурав, Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын харцага Найдангийн Түвшинбаяраар дөрөв, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга Сүхбаатарын Мөнхбатаар тав давж шөвгөрөн "Монгол улсын начин " хэмээх эрхэм цолыг гучин долоон насандаа хүртсэн билээ.

Мөн Ардын хувьсгалын 87, 89, 90 жилийн ойнуудаар дөрөв давж тавын даваанд өвдөг шорооджээ.

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Давсан Унасан
2006 Аймгийн арслан Ж.Бат-Эрдэнээр гурав давсан. Дөрвийн даваанд улсын харцага Ц.Бэгзсүрэнд өвдөг шороодсон.
2007 Гурвын даваанд улсын начин Ду.Батбаярт өвдөг шороодсон.
2008 Улсын заан Ц.Мягмарсүрэнгээр дөрөв давсан. Тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон.
2009 Аймгийн арслан Н.Ганзоригоор гурав давсан. Дөрвийн даваанд улсын заан Б.Сайнбаярт өвдөг шороодсон.
2010 Улсын харцага М.Батжаргалаар дөрөв давсан. Тавын даваанд улсын заан М.Баяржавхланд өвдөг шороодсон.
2011 Улсын начин Б.Заяамандахаар дөрөв давсан. Тавын даваанд аймгийн арслан Б.Гончигдамбад өвдөг шороодсон.
2012
2013 Улсын заан Д.Амгаланбаатараар гурав давсан. Дөрвийн даваанд улсын харцага Л.Пүрэвжавт өвдөг шороодсон.
2014
2015 Улсын аварга С.Мөнхбатаар тав давсан. Зургаагийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон.
2016 Аймгийн начин Н.Энхжаргалаар гурав давсан. Дөрвийн даваанд цэргийн арслан Л.Батзоригт өвдөг шороодсон.
2017 Хоёрын даваанд аймгийн арслан Т.Сайханжаргалд өвдөг шороодсон.
2018 Аймгийн арслан Ба.Отгонбаатараар гурав давсан. Дөрвийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрт өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2004 Дундговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2005 Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн начин Ш.Наранбаяраар долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2011 Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар найм даван түрүүлж арслан цолоо батлан, "Хурц" чимэг нэмсэн. 256
2013 Бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан Л.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256