Алтан бөмбөрцөг

Алтан бөмбөрцөг шагналын хялбаршуулсан ерөнхий дүрслэл

Алтан бөмбөрцөг (англ. Golden Globe Award) шагнал нь жил бүрийн шилдэг дэлгэцийн кино болон телевизийн нэвтрүүлэгүүдээс шалгаруулан олгодог шагнал юм. Сүүлчийн шагнал гардуулах ёслол 2018 оны нэгдүгээр сарын 7-нд зохиогдон явагдсан.

Энэхүү шагналыг 1944 оноос хойш Холливүүдийн гадаадын хэвлэлийн холбооноос зохион явуулсаар иржээ. Шагналтныг тодорхойлохдоо xолливүүдэд ажилладаг 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын сэтгүүлчдийн бүрэлдэхүүн шийдэн тогтоодог. Эхний жилүүдэд зөвхөн кино театрын бүтээлүүдийг үнэлэн олгодог байсан ба сүүлдээ телевизийн хэрэглээ түгэн дэлгэрсний улмаас 1956 оноос эхлэн энэ төрлийн бүтээлд ч мөн олгож эхэлжээ. Америкийн үзвэр үйлчилгээний аж үйлдвэрийн энэхүү хоёр салбарт алтан бөмбөрцөг шагнал нь академийн шагналын (оскар) дараа буюу эмми шагналын хамт хоёрт ордог чухал шагнал юм.

Шагнал гардуулах ёслол нь зоогийн арга хэмжээний хүрээнд болох бөгөөд холливүүдэд нэр, зэрэглэл өндөртэй зочдыг урин явуулдаг байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа оскарын шагналын санал хураалт явагддаг учир алтан бөмбөрцөг шагналыг хүртэгчид академийн гишүүдэд нэр хүнд нь өснө хэмээн ихэд найдлага тавидаг байна.

Одоогийн ангиллууд[засварлах | кодоор засварлах]

Алтан бөмбөрцөг шагналыг кино, телевиз тус бүрд нь олгодог. Мөн түүнчлэн дотор нь ахиад драмын, инээдмийн эсвэл мюзикл гэж ангилна:

Кино[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Golden Globe Awards – Викимедиа зураг, бичлэг, дууны сан