Алтан дэвтэр
Алтан дэвтэр (монгол кирилл: Алтан дэвтэр, Алтан ном, перс. آلتان دبتر Алтан дафтар) нь Чингисхаан болон түүний угсаа, үр хүүхдийн тухай албан ёсны түүхийг өгүүлсэн монголчуудын эртний сурвалж бичиг. Өнөө үед үлдэж хоцроогүй байна. XIV зуунд Ил Хаант Улсын эрдэмтэн, сайд Болд чинсан нарын монгол бичгийн хүмүүс монгол хэлээр бичиж, Рашид аддины перс хэлнээ хөрвүүлсэн Судрын чуулган гэх бүтээлийг зохиохдоо уг судар номыг хэрэглэсэн тухай дурдсан байдаг.
Дэлгэрэнгүй
[засварлах | кодоор засварлах]Энэхүү номыг тухайн үедээ Персэд төвлөрч байсан Ил Хаант Улсын хааны номын санд салангид байдлаар авдар дотор хадгалж байсан. Судрын чуулганд дурдсанаар бол хэн зохиосон нь тодорхойгүй ч Монгол хэлээр монгол бичгээр бичигдсэн байжээ. Тухайн үеийн хуулиар зөвхөн Боржигин овгийн ихэс дээдэс үзэж болдог, өөр гадны хүнд үзүүлэх ёсгүй байсан нь хэр зэрэг үнэ цэнэтэй байсныг нь харуулж байна.