Алтан ураг (хамтлаг)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэ хамтлагийг бусад Алтан ураг-аас ялган таниарай.
Алтан Ураг
Гарал Монгол
Хөгжмийн урсгал ардын рок, Монгол ардын хөгжим, Металл
Хугацаа 2004- Өнөөг хүртэл
Цахим хуудас http://www.altanurag.mn/
Гишүүдийн нэрс
Б. Эрдэнэбат
М. Чимэдтогтох
Ц. Гангаа
П. Оюунбилэг
Б. Болортунгалаг
Б. Бүрэнтөгс
Х. Эрдэнэцэцэг

Хэдэн зууны тэртээ өвөг дээдэс минь дэлхийн дайтыг морин туурайгаар тамгалаж байсан бол бидний энэ үед уламжлагдан ирсэн өв соёлоороо дэлхий дахинд ахин танигдахыг билэгшээж Алтан ураг гэж хамтлагаа нэрлэсэн тэд Монголын үндэсний хөгжмөөр уламжлалт болон орчин үеийн дуугаралттай хослуулан үндэснийхээ өв соёлыг уран бүтээлээрээ дамжуулан дэлхийн улс оронд таниулах болон Монголынхоо өв соёл, эх орноороо бахархах бахархалыг залуучууддаа хүргэх зорилготой 2004 онд байгуулагдсан.

Нийт 7 цомог гаргасан бөгөөд тус "Унага төрөв" (2004) танилцуулга цомгийг гаргаснаараа түүнээсээ урамшин "Алтан Урагт үйлдвэрлэв" (2006) фолк рок цомгийг гаргасан юм. Үүний дараагаар 5 төрлийн урсгалаар цуврал 5 цомог болох контемпорари урсгалаар "Ховс" , фолк рок урсгалаар "Цус", ардын дууны урсгалаар "Үндэстэн", этник урсгалаар "Эрт урьдын цагт Монголд" болон "Монгол" нэртэй Монгол киноны аязуудаас бүрдсэн цомгуудыг гаргасан.

Түүх[засварлах | edit source]

2001 онд Хөгжим Бүжгийн Коллежийг тус, тусын ардын хөгжмийн мэргэжлээр төгсөж Сарны чулуу чуулгад ангийн төгсөгч нартай нэгдэн орсон бөгөөд 2003 оны 5 сард Олон улсын шинэ хөгжмийн Туурайн төвөргөөн наадамд хамтлагаараа оролцож уран бүтээлээ олон түмэндээ хүргэх гараа эхэлсэн юм.

Гаргасан цомгийн нэрс[засварлах | edit source]

  • Унага төрөв (2004)
  • Алтан Урагт үйлдвэрлэв (2006)
  • Ховс (2008)
  • Цус (2009)
  • Үндэстэн (2010)
  • Эрт урьдын цагт Монголд (2010)
  • Монгол (2010)

Гишүүдийн нэрс[засварлах | edit source]

  • Б. Эрдэнэбат (ёочин, хамтлагийн ахлагч)
  • М. Чимэдтогтох (үлээвэр хөгжим, хөөмий)
  • Ц. Гангаа (их хуур, басс)
  • П. Оюунбилэг (морин хуур, хөөмий)
  • Б. Болортунгалаг (бөмбөр, цохиур хөгжим)
  • Б. Бүрэнтөгс (цахилгаан морин хуур)
  • Х. Эрдэнэцэцэг (уртын дуу, ардын дуу, богино дуу)

Аялан тоглолт[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]