Альфред Хичкок
Альфред Хичкок (Англи: Sir Alfred Joseph Hitchcock, 1899 оны 8 сарын 13-нд Их Британийн Лондон хотод төрж, 1980 оны 4 сарын 29-нд 80 насандаа Америкын Лос-Анжелес хотод өөд болсон) нь Их Британи, АНУ-ын кино зохиолч, продюсер байв. Түүний карьер нь 1921-1976 оны хооронд байжээ. Тэрээр 1939 он хүртэл Их Британид ажиллаж амьдарч байгаад АНУ руу шилжсэн байна. Хичкокийн кино зохиол, бүтээл нь ихэвчлэн триллер төрлийн байв. Киноны нь утга санаа нь ихэвчлэн тодорхой биш, нууцлагдмал, үл ойлгогдох, сэтгэл санааны утгатай байсан.
Амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр Америкийн кино инститүүдээс шагнал авч, хатан хаан II Элизабетаас түшмэл цол авсан байна. (Мөрөн дээр нь илд тавиад өөрийнхөө дайчин хүн болгож авдаг шиг, “дайчин” цолоор шагнагдсан гэж үзэж болно)
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Альфред Хичкок 1899 оны 8 сарын 13-нд Лейтонстоуны The High Road гудамны 517 дахь байшинд католик гэр бүлийн 3 дах хүүхэд нь болж төржээ. Аав нь хуурай хүнс зардаг хүн байж. Хичкокийг багад аав нь жижиг шалтгааны улмаас 10 минут камерт сууж байсан тул тэр цагдаа нараас ихээр айдаг байжээ. Мөн Хичкок нь машины жолооны ард сууж байгаагүй юм байна. 1910 оноос 1913 хүртэл Альфред Лондоны Гэгээн Игнатын “муу санаат нарын коллежид” суралцсан. Математик, англи, франц хэл, дуу сайн сурсан. 1914-1915 онд Альфред Инженер-“усан замын” сургуульд орж, үүний хажуугаар Лондоны их сургуульд лекц уншиж эхэлсэн. 1914 оны 12 сард Альфредын аав Виллиам нас барж. 1915 онд дэлхийн 1 дүгээр дайны үед өөрийн хүслээр дайнд явах хүсэл бичжээ.
Эхлэл
[засварлах | кодоор засварлах]- 1920 оноос Альфред кино студид электроникоор ажиллаж эхэлжээ. Удалгүй рекламны зурагчнаар (зураг зурдаг хүнээр) ажиллаж, 1920 онд Famous Players-Lasky кино компанид дизайнераар ажиллаж эхэлжээ. Эхлээд энэхүү компанид жүжигчдийн зурагтай картууд зар сурталчилгаанд зориулж зурж байсан бол дараа нь найруулагч болж ажиллсан юм.
- 1921 онд Famous Players-Lasky-д Альма Ревилл монтажероор ажиллахаар ирсэн нь түүний ирээдүйн эхнэр байлаа.
- 1922 онд өмнө дуусгагдаагүй байсан “Өөрийнхөө эхнэрт үргэлж хэл”, “ Номер 13” кинонуудыг хийж, ерөнхий наруулагчаар ажиллажээ.
- 1923 онд инээдмийн кино “Womаn to womаn” хийсэн. Энэ жилд Альмад гэрлэх санал тавьж сүй тавьсан байна.
- 1925 онд өөрийнхөө анхны кино болох “The pleasure garden” –ийг Мюнхенд англи-герман хэлээр хийжээ.
- 1926 онд анхны триллер ”Жилец” кино хийсэн нь Их Британийн анхны дуут кино болж амжилт олжээ.
- 1926 оны 8 сарын 2-нд Альма Ревилл, Альфред Хичкок нар гэрлэж, 1980 он хүртэл үхэн үхтлээ хамт байжээ.
- 1928 оны 6 сарын 7-нд тэдний охин болох Патрисиа Хичкок төрсөн мэндэлжээ. (тэрээр жүжигчин болсон)
- 1934 онд “Дэндүү ихийг мэдэх хүн” киногоо хийсэн байна. Энэ нь бас том амжилт олсон. Дэлхийн 2 дугаар дайны эхэн үед Их Британийг орхиж, Холливүүд явжээ. Тэр Дэвид Селзнитэй хамтарч “Ребекка” кино хийсэн нь түүнд Оскарын шагнал авчирчээ.
- 1942 оны 9 сарын 26-нд Лондонд байсан ээж Эмма Жейн нь нас барсан.
- 1948 онд Хичкок өөрийн анхны өнгөт кино-“Дээс” киног хийсэн.
- 1940-1948 оны хооронд олон кино хийсэн. Кэрри Грант, Жимми Стюарт, Грэйс Келли нар түүний дуртай жүжигчид байсан юм. 1950 он хүртэл том том кино хийсэн, комеди төрлийн “Гарригийн бүтэлгүйтэл”, “Хулгайчийг барь”, ”Зүүн-хойдхын дараах хойшоо” кинонуудыг хийжээ. 1950 оноос телевизэд найруулагчаар ажиллаж, “Альфред Хичкок үзүүлж байна” гэсэн нэртэйгээр эхэлж байжээ.
- 1952 оны 1 сарын 17-нд охин нь Жозеф О'Коннеллтэй гэр бүл болжээ. Тэд Мерри, Тереза, Кэтлин гэх 3 хүүхэдтэй болсон юм.
- 1955 оны 4 сарын 20-нд АНУ-ын иргэншилтэй болжээ.
- 1954 онд “Хаалган дээрх цонх”, 1959 онд ”Головокружение” кинондоо өөрийн гүн утга санааг тусгаж хийсэн нь шоконд оруулах хэсгүүдтэй байсан гэдэг. 1960 “Солиот”, 1963 “Шувууд” зэрэг кинонууд хийгдсэн. Энэ кинонууд нь тэр чигээрээ сүйрэл дагуулсан кинонууд гэж тодорхойлогддог.
Амьдралын төгсгөлд
[засварлах | кодоор засварлах]- 1976 онд түүний сүүлийн кино болох ”Гэр бүлийн ярилцлага” кино хийгдсэн. 1978 онд Америкийн кино академиас хүндэтгэлийн цол хүртсэн.
Альфред Хичкок АНУ-ын Лос Анжелес хотод 80 настайдаа гэртээ ямар нэгэн зүйлийн дутагдлаар нас барсан. Түүний шарилыг Беверли-Хиллс дэх католик сүмд авчирч чандарлан, Номхон далайд хийсгэжээ.
- 1993 онд түүний гэрээс сүүлийн бичээс нь олдсон байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Хичкок нэр хүндтэй олон шагналд нэр дэвшин ялж байсан бөгөөд Алтан бөмбөрцөг шагналыг 2, Лаврын шагналыг 8, мөн Lifetime achievment хэмээх шагналыг 5 удаа тус тус авч байжээ. Түүний Rebecca хэмээх кино нь 1940 оны Оскарын шагналын шилдэг киногоор шалгарсан нь Хичкокийг их нэр алдартай болгожээ. Мөн түүний "Гадаадын сурвалжлагч" хэмээх кино нь тэр жил адилхан номинацид нэр дэвшсэн байна.
Телевиз
[засварлах | кодоор засварлах]1955-1965 онд Альфред Хичкок үзүүлж байна хэмээх нэртэй телевизийн цувралын хөтлөгч болон найруулагчаар ажиллаж байжээ. Тэрхүү телевизийн цуврал нь өөрийг нь илүү алдартай болгосон байна. Түүний егөөдсөн хоолойны өнгө болон гарын үсэг хөгжилтэйг нь илтгэдэг бөгөөд муу ёрын юм ярих зан аягийн байдлууд нь цувралыг элэглэлийн сэдэвтэй болгодог байв.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Альфред Хичкок – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en) — Альфред Хичкок
- Гадуурхал
- Дуугүй киноны хүн
- Их Британийн кино найруулагч
- Киноны продюсер
- Сексизм
- Оскарын шагналтан
- Их Британийн эзэнт гүрэн одонгийн хүлэг баатрын командлагч шагналтан
- Францын Урлаг ба Утга Зохиолын одон шагналтан (офицер)
- Хүндэт легионы гишүүн (рыцарь)
- АНУ-ын хүн
- Их Британичууд
- 1899 онд төрсөн
- 1980 онд өнгөрсөн