Амжилт Кибер Академи

Amjilt Cyber Academy
Амжилт кибер академи
Байршил
Map
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо
Солбицол47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278Солбицол: 47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулагдсан2012
Үүсгэн байгуулагчЖ.Шижир
ЗахиралО.Намуун
Сурагчдын тоо1000 гаруй
Вэб сайтamjilt.com/academy

Амжилт Кибер Академи нь 2021 онд Монгол Улсад байгуулагдсан, Мэдээллийн технологи, график дизайны чиглэлээр дагнасан сургалт явуулдаг сургалтын төв юм.

Үүсгэн байгуулагч Ж.Шижир, Захирал О.Намуун, Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Одончимэг

Сургалтын байр нь Амжилт Кибер сургууль дээр байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүртэлх оюутан суралцах хүчин чадалтай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2012 онд Амжилт Академи нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Эхэндээ программ хангамж, график дизайны богино хугацааны сургалтаар үйл ажиллагаа эхэлж, улмаар 1 жилийн хугацаатай сургалт явуулдаг болсон. Төгсөгчдөө өөрийн байгууллагад ажилд авч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийлгэдэг.

2017 онд "Best of Mongolia" шалгаруулалтаар оны шилдэг сургалтын төвөөр шалгарав.

2021 онд Амжилт Академи нэрээ Амжилт Кибер Академи болгон өөрчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Сургалт, хөтөлбөрүүд[засварлах | кодоор засварлах]

Үндсэн хөтөлбөрүүд
  • Cyber хөтөлбөр (6 сар):
    • Программ хангамж, англи хэлний хосолсон сургалттай
    • Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог
  • Аниме манга бүтээгч (3 сар):
    • График дизайны программууд ашиглан 2D анимэйшн бүтээх сургалт
  • Winter camp (7 хоног):  
    • Аниме манга болон англи хэл хосолсон, өвлийн зусланд зориулсан хөтөлбөр
  • Summer camp (7 хоног):
    • Аниме манга болон англи хэл хосолсон, зуны зусланд зориулсан хөтөлбөр
Нэмэлт хөтөлбөрүүд
  • Сэтгэл зүйчийн үйлчилгээ
  • Аялал
  • Арга хэмжээ
  • Нэмэлт сургалт

Эдгээр нэмэлт хөтөлбөр нь сурагчдын хөгжил, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэсэн.

Багш, ажилтнууд[засварлах | кодоор засварлах]

2023-2024 оны хичээлийн жилд нийт 16 багш, ажилтантай:

  • 8 багш
  • 1 маркетингийн менежер
  • 1 дизайнер
  • 3 элсэлтийн менежер
  • 1 сургалтын менежер
  • 2 удирдлагын багийн гишүүн

Багш нарын 90% нь мэргэжлийн чиглэлээрээ их, дээд сургууль төгссөн, тухайн салбартаа 5-аас дээш жил ажилласан туршлагатай

Дэд бүтэц, тоног төхөөрөмж[засварлах | кодоор засварлах]

Амжилт Кибер Академийн сургалтын байр 3 тэнхим, 120 хүний суудалтай, сүүлийн үеийн программ хангамжаар тоноглогдсон 120 ширхэг компьютер, смарт самбартай стандартын анги танхимууд, багш нарын ажиллах өрөөтэй.

Цонжин Кибер Боардинг сургуулийн Winter, Summer кампын байр нь 25 хүртэлх хүүхэд суух хүчин чадалтай, бүрэн тоноглогдсон анги танхимууд, 25-50 хүний багтаамжтай, өндөр хурдны интернэттэй кибер лаборатори, 4 хүртэлх хүүхэд байрлах боломжтой, стандартын шаардлага хангасан дотуур байр, олон улирлын үйл ажиллагаа явуулах боломжтой спорт заал, фитнесс төв, усан спортын төрлүүдээр хичээллэх усан сантай.

Амжилт, ололт[засварлах | кодоор засварлах]

  • 2017 онд "Best of Mongolia" шалгаруулалтаар оны шилдэг сургалтын төв
  • 2022 онд Хөдөлмөр, халамжийн газраас магадлан итгэмжлэгдэж, батламж авсан
  • 2023 онд Cyber хөтөлбөрийг Хөдөлмөр, халамжийн газраар батлуулж, чадамжийн гэрчилгээ олгодог болсон

Хамтын ажиллагаа, түншлэл[засварлах | кодоор засварлах]

Олон улсын түншлэл
  • АНУ-ын Харвардын их сургуулийн хөтөлбөрийг өөрийн Cyber хөтөлбөртэйгээ уялдуулан боловсруулсан
Дотоодын түншлэл
  • Амжилт Кибер Академи нь Амжилт группийн охин компаниуд болох Амжилт Кибер сургууль, Цонжин Кибер Боардинг сургуультай хамтран Summer camp, Winter camp хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]