Анадырь гол
Jump to navigation
Jump to search
- «Анадырь» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Анадырь»-аас олж болно.
Орос улсын Алс дорнод хязгаар, Умард туйлын цагираг доторх Чукотын өөртөө засах тойргийн нутгаар Ана́дырь (оросоор Анадырь, юкагираар Онандырь, чукотаар Йъаайваам[1]) гол урсдаг.
Усан зүй[засварлах | edit source]
Анадырь гол Анадырийн шилийн дундаас эх авч 1150 км газар урсаад Берингийн тэнгисийн зах Анадырийн буланд цутгадаг. Адагтаа 7 км өргөн болно. Сав газрын нийт талбай — 191,000 км².
Цутгалан[засварлах | edit source]
Баруун талаас нь Яблон, Еропол, Майн, зүүн талаас Чинейвеем, Белая, Танюрер гол цутгана.