Андрей Тарковский

Андрей Тарковский (орос. Андре́й Арсе́ньевич Тарко́вский, 1932 оны 4-р сарын 4-нд ЗХУ-ын Кострома мужийн Завражье тосгонд төрсөн -1986 оны 12-р сарын 29-нд Францын нийслэл Парис хотод нас барсан) -Зөвлөлтийн театр, киноны найруулагч, кино зохиолч. ЗСБНХОУ-ын Ардын жүжигчин (1980). Түүний «Андрей Рублёв» (1966), «Солярис» (1972), «Зеркало» (Толь, 1974) болон «Сталкер» (1979) кинонууд нэр алдарт хүрсэн юм.
Андрей Тарковскийн бүтээл бол дэлхийн соёлын хөгжилд чухал мөрөө үлдээсэн юм. Түүний кинонууд дэлхий даяар ёс суртахуун, хариуцлага харуулсалыг харуулсан бөгөөд хүний зовлон зүдгүүр, итгэл найдварыг харуулсан байдаг. Тарковскийн үзэл баримтлал, уран сайхны шийдэл нь өвөрмөц байдал, гүн гүнзгий байдлаараа бусдаас ялгагдана.
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Тарковский ЗХУ-ын Иванов аж үйлдвэрийн мужийн Юрьевск дүүргийн Завражье тосгонд төрсөн. Ижил мөрний эрэг дээрх тус тосгонд эхийн талын хамаатнууд амьдардаг байсан. Эцэг Арсений Александрович Тарковский хуучин ЗХУ-ын Кировоград буюу өнөөгийн Украины төвд орших Кропивницкий хотын яруу найрагч, гүрж, туркмен, азербайжан зохиолчдын бүтээлийг орчуулдаг байсан ажээ. Эх нь Мария Вишнявская гэж хэвлэх үйлдвэрийн ажилтан байжээ.
1939 онд Андрей нийслэл Москва хотын № 554 (өнөөгийн № 627) дүгээр дунд сургуульд элсэн оржээ. Дайны үед тэдний гэр бүл Юрьевск руу шилжин нүүж 1943 онд Москва руу буцаж ирээд Андрей хуучин сургуульдаа орж ирээдүйн алдарт яруу найрагч Андрей Вознесенкий-тай хамт сурч байжээ.
1951-1952 онд А.Тарковский дунд сургуулиа дүүргээд эцгийнхээ зөвөлсөнөөр Москвагийн Дорно дахины дээд сургуулийн араб судлалын ангид сурч байгаад биеийн тамирын хичээл дээр тархиа хөдөлгөөд сургуулиа орхисон байна.
1953 онд Сибирийн Красноярскийн хязгаар руу эалтны хайгуулын ангид ороод явж 1954 онд ирээд Бүх Зөвлөлтийн Кино урлагийн дээд сургуульд /БЗКУДС-ВГИК/ элсэхээр баримт бичгээ өгч алдарт Михаил Роммын удирдлага доорх найруулагчийн ангид орсон байна.
Яг энэ үед И.Сталин нас барж "Дулаарлын үе" эхэлж байсан бөгөөд Кино урлагийн дээд сургуульд жилд 50-60 кино хийдэг болсон байжээ. "Зохиогчийн кино" буюу киноны зохиол бичхээс эхлээд монтаж хүртэл нэг л хүн хариуцаж хийдэг "барууны" урсгал нэвтэрч үе эхэлж Тарковский энэ санаанд автагдсан байна. Энэ жилүүд түүнд Бунюэль, Бергман болон сүүлд Куросава Акира, Федерико Феллини нар нөлөөлж эхэлсэн боловч багш Михаил Ромм хамгийн том нөлөө үзүүлжээ.
1960 онд А.Тарковский Бүх Зөвлөлтийн Кино урлагийн дээд сургуулийг онц дүнтэй төгсжээ.
Энэ хооронд Тарковский "Андрей Рублев"-ын тухай кино бүтээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд киноны гол дүр нь дэлхийтэй, хүмүүстэй харилцах асуудлар өөртөө эрэл хайгуул хийж байжээ. А.Кончаловскийтэй хамтран бичсэн зохиолдоо тэрээр хувцас-түүхийн туульс, зохиолчийн кино-номлолын аль алиныг нь судалж авч үзсэн байна. Зураг авалт 1964 онд эхэлсэн бөгөөд жил гаруй үргэлжилсэн. Энэ үед тус улсад зогсонги байдлаас "дулаарлын" үед шилжиж байсан. Киноны ажил эрэл хайгуултай удаан бөгөөд хэцүү байжээ. Зөвлөлтийн урлагийн албан тушаалтнууд орчин үеийн бодит байдалтай тааламжгүй онцлогууд олж харсан бөгөөд тэдний ихэнхи нь түүний ер бусын хэлбэрт бухимдаж дургуй байжээ.
1980 оны 1-р сарын 25-нд Тарковский зөвлөлт Оросын Ардын жүжигчин цол хүртжээ. 1980 оны 5-р сарын 13-нд "Сталкер" киног Каннын кино наадмын уралдаанаас гадуур үзүүлж, Экуменикийн шүүгчдийн шагналыг хүртжээ. Энэхүү кино нь Зөвлөлт Холбоот Улсад 5-р сарын 19-нд 196 хувь болгож нээлтээ хийжээ. Бараг зар сурталчилгаагүйгээр, голчлон алслагдсан орон нутгийн кино театруудад гарсан байна.
1980 онд кино авах ажлаар Итали яваад сүүлд тэндээ 3 жил үлдэж кино хийх хүсэлт Зөвлөлтийн Кино хорооны удирдлагад гаргасан боловч тэд зөвшөөрөгүй тул тэр эхнэр Ларисагийн хамт "баруунд" үлджээ. Флоренцийн хотын захирагчийн алба түүнд орон сууц бэлэглэж, хотын хүндэт иргэн цол олгосон юм.
Шведэд авсан "Өргөл барих" /Жертвоприношение/ (1986) кино түүний сүүлийн ажил байсан бөгөөд 1985 оны 12 дугаар сарын 13-нд эмч нар түүнд уушигны хавдартай болсоны оношилсон байна.
Андрей Тарковский 1986 оны 12-р сарын 29-нд 55 насандаа Парис хотноо таалал төгссөн байна.