Jump to content

Андромедийн орд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андромедийн орд
Андромедийн орд
Цэнхэр Цасан Бөмбөг мананцар


Андромедийн орд нь МЭ 2-р зуунд грекийн одон оронч Птолмейн бүртгэлжүүлсэн 48 одны ордны нэг ба орчин үеийн 88 ордны нэг юм. Огторгуйн экваторын хойд хэсэгт байрладаг ба эртний грекийн домгийн Кассопедиагийн охин Андромедийн нэрээр нэрлэгджээ. Андромед нь намарын шөнө огторгуйн хойд хэсэгт бусад сайн танигддаг ордуудын хамтаар сайн ажиглагддаг. Хойд хэсэгт байрласан учир зөвхөн өмнөд өргөргийн 40 градусаас хойш ажиглагдана түүнээс урагш газарт тэнгэрийн хаяанаас доош ордог. Энэ нь хамгийн том одны ордын нэг бөгөөд 722 хавтгай дөрвөлжин градус талбайг эзэлдэг. Энэ нь сарнаас 1400 дахин том хэмжээ юм, хамгийн том орд Хайдрагийн 55% хэмжээтэй тэнцэнэ.

Үүний хамгийн тод од нь Алфа Андромед ба энэ нь хос од бөгөөд Пегасусын хэсэгт бас тооцогддог, Гамма Андромед нь илүү өнгөлөг хос од бөгөөд одон орон сонирхогч нарын ажиглах дуртай оддын нэг юм. Энэ ордны хамгийн гол бүрэлдэхүүн нь энгийн нүдээр харагддаг Адаг чуулганы галактик бөгөөд энэ нь манай Тэнгэрийн заадас галактикт хамгийн ойр ба Мессиерийн хамгийн тод обьектийн нэг болно. Хэд хэдэн бүдэг галактикууд М110, М32, NGC 891 нар Андромед ордонд байдаг. Цэнхэр Цасан Бөмбөг мананцар буюу гариган мананцар нь мөн энэ хэсэгт дурангаар харагддаг.

 Commons: Андромеда – Викимедиа зураг, бичлэг, дууны сан