Jump to content

Тэнгэрийн заадас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэнгэрийн заадас
Тэнгэрийн заадас галактикийн төсөөлөл зураглал
Тэнгэрийн заадас галактикт манай нарны аймгийн орших байрлал
Тэнгэрийн заадсын төвөөс дээш ба доошоо 25000 гэрлийн жилийн хэмжээтэй сунасан ийм гамма ба рентген цацраган бөмбөлөгийг 2010 онд Харвардын их сургуулийн одон орончид нээжээ. Одоогоор эрдэмтэд энэ цацраган бөмбөлөг ямар шалтгаанаар үүссэнийг олж тогтоохыг оролдож байна.

Тэнгэрийн заадас нь Нарны аймгийг агуулдаг огторгуйд одоогоор ажиглагддаг 100 тэрбум орчим галактикуудын нэг юм. Одоогоор Тэнгэрийн заадас галактикт 100-400 тэрбум орчим од байна гэж үздэг. Тэнгэрийн заадас галактикийн диаметр нь 100 000-120 000 гэрлийн жилийн хэмжээтэй, огторгуйд 600км/сек хурдтай шилждэг, 13,6 тэрбум жилийн настай болно. Манай дэлхий буюу нарны аймаг нь Тэнгэрийн заадсын төвөөс 27000 гэрлийн жилийн зайтай оршдог ба дэлхийгээс ажиглахад тэнгэрийг хуваасан маягийн зурвас мэт ажиглагддаг. Тэнгэрийн заадас галактикт 10 хэт аврага оддыг одоогоор илрүүлээд байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 3 сард одон орончид HR5171 A аврага шар одыг илрүүллээ.[1]

Stub icon

Энэ галактикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ одны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Тус галактикийг монголчууд эрт үеэс Тэнгэрийн оёдол, Эрхтийн зам, орчин үед мөн Сүүн зам (Англи: Milky Way) гэж нэрлэдэг.

Тэнгэрийн заадас
Тэнгэрийн заадас

Дэлхий ба Тэнгэрийн заадсыг огторгуйд тодорхойлох

[засварлах | кодоор засварлах]
Энэ диаграмаар манай дэлхий нийт ажиглаж болох огторгуйд орших байрллыг харуулав