Jump to content

Галактик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Галактик (грек: galakt-, "сүү" гэсэн утгатай) буюу Оддын аймаг гэж хоорондоо харилцан үйлчлэлцэж, нэг нэгэндээ физик нөлөө үзүүлдэг одод, оддын бөөгнөрөл, одод хоорондын орчин, тоосонцор, харанхуй матераас бүрдэх системийг хэлнэ. Галактикууд нь хэдэн саяаас олон зуун тэрбум хүртэлх тооны ододтой байж болно.

Галактикийн төвийн эргэн тойронг түүний цөм гэнэ. Манай нарны аймаг нь Тэнгэрийн Заадас нэртэй 100-400 тэрбум одод, 50 тэрбум орчим гаригуудыг багтаасан галактикийн харьцангуй сийрэг одод бүхий зах хэсэгт байрладаг. Энэхүү галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жил|гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүний төвийг тойрон эргэдэг бөгөөд Галактикийн төв нь маш том хар нүх байдаг бөгөөд асар хүчтэй таталцалын хүчээр галактикийн оддыг барьж байдаг хэмээн үзэж байгаа.


Stub icon

Энэ галактикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.