Мушгиа галактик

Мушгиа галактик NGC 5457

Мушгиа галактик нь олон тэрбум одод захаасаа төв рүүгээ мушгиралдаж төвдөө тойрог үүсгэсэн байдлаар бүрэлдсэн галактикийн хэлбэр ба ангилал болно. Анх 1936 онд Эдвин Хабл үүнийг таньж ангилжээ. Мушгиа галактик нь нийтдээ эргэлдсэн дискэн хэлбэр доторхи одод, хий, тоосонцороос тогтож төвдөө оддын бөөгнөрөл бүхэл хэсэгтэй байна. Энэ бүхэн нь арай бүдэг харагдах оддын бөөгнөрлөөр гадуураа хүрээлэгддэг. Гаднах эргэлдсэн салаанууд нь илүү тод ажиглагддаг учир нь салаан дээр нь илүү шинэ хэт халуун однууд байрладаг. Нийт ажиглагдсан мушгиа галактикуудаас гуравны хоёр нь төв бүхэл ба салаалсан мушгианы завсар зайнд нь сараалжилсан зурвасан бүтэц бас ажиглагджээ. Бидний оршдог Тэнгэрийн заадас галактик нь мөн сараалжтай мушгиа галактик болхыг судалгаагаар тогтоосон байна.

Бусад жирийн бус галактикуудтай нийлээд мушгиа галактикууд нь манай ойр орчимийн нийт ертөнцийн бүсийн галактикуудын 60%-ийг эзэлж байна.

Stub icon

Энэ галактикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.