Jump to content

Адаг чуулганы галактик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Андромедь галактик-с чиглүүлэгдэв)
Адаг чуулганы галактик
Энэ зургийг Спитзер дурангаар хэт ягаан туяаны аргаар авсан нь энгийн нүдэнд үл харагддаг олон сая оддын гүн рүү нэвтэрч харах боломжийг олгожээ.

Адаг чуулганы (англ. Andromeda Galaxy) галактик нь мушгиа хэлбэртэй, дэлхийгээс 2.5 сая гэрлийн жилийн зайд оршдог, манай Тэнгэрийн заадас галактикт хамгийн ойр орших галактик юм. Бусад нэр нь Мессье 31, М31, NGC31 гэх ба монгол хэлэнд эртнээс Адаг Чуулган гэж нэршигдсэн. Адаг чуулган нь дэлхийд харьцангуй ойр галактикуудын нэг юм. Энэ галактик нь ойролцоох бүлгийн нийт 30 галактикаас хэмжээгээр хамгийн томд тооцогдох бөгөөд 2006 онд "Спитзер" дуранд ажиглагдсанаар энэ галактик нь 1 их наяд орчим одтой буюу Тэнгэрийн заадас галактикаас ойролцоогоор хоёр дахин олон одтой гэж тооцогдсон. Тэнгэрийн заадас галактик нь ойролцоогоор 200-400 тэрбум оддоос тогтоно. Адаг чуулганыг энгийн нүдээр ажиглах боломжтой. Энэ галактик бa Тэнгэрийн заадас галактик нь 4,3 тэрбум жилийн дараа нийлж нэг аврага галактик болно. Галактикийн нийлэлтээр одод мөргөлдөх магадлал маш бага байдаг.

Stub icon

Энэ галактикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ одны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.