Jump to content

Анна Ахматова

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анна Ахматова

Ахматова 1922 онд (Кузьма Петров-Водкины зурсан хөрөг)

Төрсөн: Анна Андреевна Горенко
1889 оны 6 сарын 23 (1889-06-23)
Оросын Хаант Улс, Одесса (одоогийн Украин)
Өнгөрсөн: 1966 оны 3 сарын 5
(76 насалсан)
ЗХУ, Ленинград
Нууц нэр Анна Ахматова
Ажил үйл яруу найрагч, орчуулагч
Яс үндэс Украин, Орос, Татар
Улс орон Орос / ЗХУ
Анхны нөхөр Николай Гумилёв, хүү Лев Гумилёв нарын хамт. 1913 он
Ахматовагийн хөрөг зураг

Анна Ахматова (орос, Украин: Анна Андреевна Ахматова; 1889 оны 6 сарын 23 [Хуучин тооллоор 6 сарын 11] – 1966 оны 3 сарын 5) нь Оросын утга зохиолд тод дуурсагдах эмэгтэй зохиолчдын нэг болох, модернист яруу найрагч Анна Андреевна Горенко (Орос: А́нна Андре́евна Горе́нко; Украин: А́нна Андрі́ївна Горе́нко)-гийн уран бүтээлийн нэр юм[1]. Нобелийн уран зохиолын шагналд 1965,1966 онд нэр дэвшиж байсан.


Түүний ойр дотны хүмүүс хэлмэгдүүлэлтэд өртөж байсан: түүний анхны нөхөр Николай Гумилёв 1921 оны 7-р сард Кронштадтын хуйвалдааны хэрэгт холбогдуулан буудуулж нас барсан; гурав дахь нөхөр Николай Пунин гурван удаа баривчлагдаж, 1953 онд хуаранд нас барсан; яруу найрагч бүсгүйн цорын ганц хүү, түүхч Лев Гумилёв (1912-1992) 1930-1940-өөд он, 1940-1950-иад онд 10 гаруй жил шоронд хоригдож, 1954 онд өршөөлд хамрагдаж цагаатгагдсан.

Ахматова 11 настайдаа анхны шүлэгээ бичиж эхэлсэн бөгөөд тэрээр богино хэмжээний шүлгээс эхлээд Сталинист террорт өртөгсдөд зориулсан түүний шилдэг бүтээл болох Реквием (1935–40 онд бичиж Мюнхенд анх 1963 онд хэвлэгдсэн) 30-аад оны ЗХУ дахь "Ардын дайснууд"-ын ар гэрийн зовлон, хэлмэгдүүлэлтийн тухай найраглал зэрэг нарийн төвөгтэй бүтэц бүхий зохиол хүртэл өргөн хүрээг хамардаг. Эдийн засаг, сэтгэлгээний хязгаарлалт дунд амьдарч байсан найрагчийн гайхалтай өвөрмөц онцлог бүхий бүтээлүүд шагшигдсаар байдаг билээ. Түүний уран бүтээлийг хоёр үед хувааж болно - эхэн үе (1912–25), сүүл үе (1936 оны үеэс нас барах хүртэл). Тэр хоорондох арван жил гаруй хугацаанд бараг уран бүтээл туурвиагүй аж[1]. Түүний бүтээлүүд Сталинист эрх баригчдаас буруутгагдаж, цензурт өртөж байсан хэдий ч тэрээр гадагшаа дүрвэлгүй, эх орондоо үлдэж, эргэн тойрондоо болж байсан харгислалын гэрч болсон билээ.

А.Ахматова Николай Гумилёвтай 1908 онд гэрлэж, ганц хүү алдарт Лев Гумилёвыг 1910 оны 10 дугаар сарын 1-нд төрүүлсэн.

Анна Ахматовагийн гарын үсэг

1966 оны 3-р сарын 5-нд 76 настайдаа зүрхний дутагдлаар Москвагийн Домодедово дахь «Подмосковье» сувилалын газар нас барсаны дараа шарилийг нь Ленинград руу зөөж Комарово тосгонд 3-р сарын 10-нд оршуулсан.

 Commons: Anna Akhmatova – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 Харрингтон (2006) х.11