Jump to content

Антанта гурвалсан холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1914 оны Антантын тухай суртал ухуулгын хуудас.

Антант гурвалсан холбоо (англи. Triple Entente, франц. entente -тохиролцоо) -1904—1907 онуудад Оросын эзэнт гүрэн, Их Британи, Франц зэрэг 3 орны хоорондын цэрэг-улс төрийн нэгдэл буюу блок байсан юм. Үндсэндээ Герман, Австри-Унгар, Итали зэрэг "Гурвалсан холбоо"-г сөрүүлэн байгуулсан юм.

Байгуулсан түүх

[засварлах | кодоор засварлах]

Анх 1882 онд Герман, Австри-Унгар, Итали зэргийн орнууд "Гурвалсан холбоо" байгуулж улмаар Германыг бэхжүүлэхэд хариу үйлдэл үзүүлэхээс гадна эх газрын Европ тивд Германы ноёрхлоос урьдчилан сэргийлэх хүсэл эрмэлзэл болгож Орос, Франц (Франц анхнаасаа Германы эсрэг байр суурьтай байсан) хоёр нэгдэж дараа нь Их Британи нэмэгдэн орж Антант гурвалсан холбоо бий болсон байна.

Антант ба Гурвалсан эвслийн хоорондох мөргөлдөөн нь явсаар байгаад дэлхийн нэгдүгээр дайнд хүргэсэн бөгөөд Антант ба түүний холбоотнууд гол дайсан нь Герман гол үүрэг гүйцэтгэсэн Төв Гүрнүүдийн блок байв. Франц Антантын цэргийн хүчин чармайлтыг зохицуулахын тулд маш их зүйлийг хийсэн.

Эхэндээ Антант нь илүү улс төрийн нэгдэл байсан бөгөөд зөвхөн Дэлхийн нэгдүгээр дайныг сунгаж, Германы Жанжин штаб дайсны армийг үр дүнтэй удирдаж байсан нь 1915 онд Антантад оролцогчдын хооронд цэргийн нягт харилцаа тогтоох тухай асуудал гарч ирэв. 1915 оноос хойш Антант гүрний холбоотнууд хоорондын тогтмол бага хурлууд (анхны хурал 1915 оны 7-р сарын 7-нд Шантильид нээгдсэн) болж эхэлсэн.

Чухал он сарууд

[засварлах | кодоор засварлах]
  • 1891 он - Оросын эзэнт гүрэн ба Бүгд найрамдах Франц улсын хооронд "Франц-Оросын холбоо" байгуулах тухай гэрээ байгуулав.
  • 1892 оны 8-р сарын 5-нд Орос, Франц цэргийн нууц конвенцид гарын үсэг зурсан.
  • 1893 он - Орос, Францын хооронд хамгаалалтын холбоо байгуулагдав.
  • 1904 он - Англи-Францын Хэлэлцээ байгуулагдсан.
  • 1907 он - Англи-Оросын хооронд Хэлэлцээ байгуулж гарын үсэг зурав.