Jump to content

Антибиотик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Антибиотик (эртний грек. ἀντί «эсрэг» + βίος «амьдрал») -Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлчилгээтэй байгалын болон синтетик гаралтай эмийн бэлдмэл юм. Харин вирусээр үүсгэгддэг жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй бөгөөд вирусын гаралтай өвчний үед хэрэглэвэл дархлаа сулруулж өвчин хүндрэх аюултай.↵Антибиотикийг эмийн сангаас зөвхөн эмчийн бичиж өгсөн жороор авч хэрэглэх ёстой.

[засварлах | кодоор засварлах]
  • Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө. Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно. Эмийг эмчийн заавар, жорын дагуу хэрэглэж хэвших хэрэгтэй!

  • Антибиотикийг буруу хэрэглэвэл:

Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгоно.

Өвчин архагшина.

  • Тунг хэтрүүлэн хэрэглэвэл:

Зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биеийн дархлаа, ашигтай нянг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.

  • Заасан хугацааны турш гүйцэт хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэнэ.
  • Антибиотикийн дасан зохицол гэж юу вэ

Антибиотикийн дасал гэдэг нь хүний бие антибиотикийн эсрэг дархлаатай болж антибиотикийн үйлчилгээ буурахыг хэлнэ.

антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

  • Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх Зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмчийн зөвлөсөн антибиотикийг хэрэглэх Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд эдгэртлээ хэрэглэх Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.

  • Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйлс:

Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ завал хэлээрэй Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэ. Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй.

Тухайлбал:

Тетрациклин, Левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг. Хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсанч та эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй. Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй. Мөн дахин хэзээ ч тухайн антибиотикийг хэрэглэж болохгүй. Хүүхдийн гар хүрхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай. Хугацаа дууссан бол бүү хэрэглэ. Мөн хугацаа нь дууссан антибиотикуудыг харьяалагдах хорооны эсвэл өрхийн эмнэлэгтээ аваачиж өгөхийг зөвлөе.Эс бөгөөс өөр газар хаябал та маш аюултай бактеруудыг бий болгох болно.

Эртний олон соёл иргэншил, тэр дундаа эртний Египет, Грекд мөөгөнцөр /хөгц/ болон зарим ургамлуудыг антибиотик агуулсан байдаг тул халдварыг эмчлэхэд ашигладаг байв. Тухайлбал, Эртний Египт, Хятад, Энэтхэгт мөөгөнцөртсөн талхыг шарханд түрхэж халдваргүйжүүлэхэд ашигладаг байжээ.

1928 онд Александр Флеминг анхны антибиотикийг гаргаж авсан. Тэрээр эмгэг төрүүлэгч бактерийг судлах явцад ердийн туршилт хийсэн. Стафилококкийн колони ургуулсан тэрээр тэдний зарим нь хуучирсан талханд ургадаг нийтлэг хөгц Penicillium-ээр халдварлаж, ногоон өнгөтэй болохыг олж мэдэв. Мөөгөнцрийн колони бүрийн эргэн тойронд нян байхгүй газар байсан. Флеминг хөгц нь нянг устгадаг бодис үүсгэдэг гэж дүгнэсэн бөгөөд түүнийгээ "пенициллин" гэж нэрлэсэн байна. Флеминг 1929 оны 9-р сарын 13-нд Лондонгийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны судалгааны клубын хурал дээр энэ тухай мэдээлжээ.

1938 он хүртэл Оксфордын их сургуулийн хоёр эрдэмтэн Ховард Флори, Эрнест Чэйн нар пенициллиний хүчлийн давс гаргаж авснаар эсэргүүцлийн асуудлыг шийдэж чаджээ. Дэлхийн 2-р дайны үед эмийн хэрэгцээ их байсан тул энэ эмийг 1943 онд олноор үйлдвэрлэж эхэлсэн. 1945 онд Флеминг, Флори, Чейн нар бүтээлийнхээ төлөө Нобелийн шагнал хүртжээ.