Анч ноход (одны орд)
Appearance
Канес венатиси (Латин: Canes Venatici) орд нь орчин үеийн 88 ордын нэг бөгөөд 17-р зуунд Иохан Хевелиус анх бүртгэсэн байна. Огторгуйн хойд хэсэгт байрладаг жижиг орд ба нэр нь латинаар "анч ноход" гэсэн утгатай. Ордын хамгийн тод од нь Кор кароли ба гэрэлтэлт нь 2,9. Суперба од нь тэнгэрт ажиглагддаг хамгийн улаан өнгөт од ба хамгийн тод карбон оддын нэг юм.
Энэ ордод тод од байхгүй, Альфа ба Бета Канум Вератакорум нь тус бүр 3 ба 4еийн гэрэлтэлтэй. Анх Фламстийд гэдэг хүн 25 оддыг энэ ордод бүртгэж бичсэн боловч 22 нь огт байхгүй од байсан.
- Альфа Канум Вератакорум (Кор кароли) нь ордын хамгийн тод од, анх Английн хааны дурсгалд зориулж Чарлес Скарборох нэрлэсэн. Энэ нь хос одны систем ба гол од нь 2,9-ийн гэрэлтэлтэй, дэлхийгээс 110 гэрлийн жилийн зайтай ба дэд од нь 5,6-ийн гэрэлтэлтэй.
- Бета Канум Вератакорум (Чара) нь шаргалдуу 4,2-ийн гэрэлтэлтэй, дэлхийгээс 27 гэрлийн жилийн зайтай нэрийн утга "баясгалан".