Аполло 1

Аполло 1 нислэгийн бэлгэдэл
Аполло 1 нислэгийн эхний багийн бүрдэл

Аполло 1 хөлөг нь анх AS-204 гэсэн нэртэйгээр хэрэгжиж байсан бөгөөд АНУ-н Аполло хөтөлбөрийн анхдагч бөгөөд эцсийн зорилго нь саран дээр хүн буулгах байв. Үнэндээ саран дээр анх хөл тавихаар сонгогдсон хүн бол Нил Армстронг биш харин энэхүү хөлгийн багийн ахлагч Гусс Вирджил Гриссом байсан билээ. 1967 оны 1 сарын 27 нд ээлжит туршилтаа хийхээр төлөвлөж төв хэсэг болон кабелиуд салгах үед дотоод эрчим хүч хэвийн ажилагааг шалгах ёстой байжээ. Энэхүү туршилтыг амжилттай давах нь 2 сарын 21 нд болох албан ёсны хөөрөх ажиллагаанд маш чухал байсан. Туршилтыг аюулгүй гэж тодорхойлсон учир нь тээгч пуужин болоод сансрын хөлгийн аль аль нь түлш болоод бага хэмийн шингэнээр цэнэглэгдээгүй байсан пиротехникийн системийг идэвхгүй болгосон байжээ. Орон нутгын цагаар 18:00-д хөлгийн багийн гишүүд болох Вирджил Гриссом, Роджер Чаффи, Эдвард Уайт нар суудлаа эзлэн туршилт эхнээсээ хэвийн үргэлжилж байсан боловч 23:30:54-д AC Bus 2 -н хүчдэлийн түвшин огцом нэмэгдэх үед шалгах хуудсын дарааллын дагуу хэвийн ажиллагаанд буцаан оруулахаар шалгаж байх эгшинд гэнэт холбоогоор багийн ахлагч Гриссом - Хүүе Гал ( хүмүүс түүнийг Гриссом болон Чаппи гэж маргадаг) Хөлгийн бүхээгт гал гарч байна гэж хашгирч эхэлжээ Холбоо 6,8 секунд чимээгүй байсны эцэст Гриссом-Их хэмжээний гал гарлаа Чаффи- Бид шатаж байна гэж орилж буй дуугаар бичлэг өндөрлөжээ. Толгой хэсгээс утаа гарах мөчид гадна байсан аврах багийн гишүүд гал унтраах болон нисгэгчдийг аврах хэсэгт хуваагдан чадах бүх зүйлээ хийн гүйлдэж байлаа. Тэд боломжит бүх аргыг хэрэглэн 5 хүнтэй баг дээш гарч хамгийн хурданаар онгойлгосон боловч 3 давхар нээлхийг нээх тийм ч амар байсангүй нийтдээ 5 мин 27сек хугацаа зарцуулагджээ. Гэвч эмч нарын дүгнэлтээр сансрын өмсгөлийн битүүмж алдагдсан тохиолдолд ердөө 15-30 секунд өнгөрснөөс хойш үндсэндээ сэхээн амьдруулах боломж маш хурдан буурсан гэж үзжээ. Утаа бага багаар алга болсоны дараа аврах багийн ахлагч хамгийн түрүүн аймшиг дүр зургийн гэрч болжээ. Сансрын нисгэгчдийн өмсгөл хайлж наалдсан багийн ахлагч Гриссом даруулгаа авч хаян газар унасан байдалтай байлаа. Вайт яг нээлхийн доод талд хэвтсэн байдалтай байсан бөгөөд эцсээ хүртэл нээлхийг аваарын горимоор онгойлгох гэж оролдсон шинжтэй байжээ. Гэвч дотор үүссэн их хэмжээний даралтын улмаас ямарч боломжгүй болсон. Харин Чаффи өөрийн баруун жигүүрийн суудалдаа бэхлэгдсэн хэвээр онц хөдөлгөөн хийгээгүй бөгөөд Уайт нээлхийг онгойлгох хооронд холбоог ашиглан болж буй нөхцөл байдлыг мэдээлэх, тусламж хүсэх гэж оролсон байдалтай байжээ.Дараа нь цогцоснуудыг зөөж гаргах гаж 90 минут болсон бөгөөд гал цахилгааны богино залгаанаас үүссэн мөн нисгэгчид бүгд 3-р зэргийн түлэгдэлттэй ба үхлийн гол шалтгаан нь их хэмжээний нүүрстөрөгчийн исэлийн улмаас шууд зүрх зогссон гэж шинжээчид дүгнэжээ. Багийн ахлагч Гриссомыг 1978 онд Конгресийн алтан медалиар ерөнхийлөгч Жим Картер нөхөн шагнасан бол нөгөө хоёр болох Уайт болон Чаффи нарыг 1997 онд ерөнхийлгч Билл Клинтон нөхөн шагнажээ. Хожим Аполлон 11-р очсон мэргэжил нэгт нөхөд нь тэдний эхэлсэн үйлсийг дуусган амжилттай саран дээр буусан ба Аполлон 15-н багийнхан тэдэнд зориулсан дурсгалын зүйлийг саран дээр орхижээ.